Татварын байгууллагаас 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг ebarimt системд энэ сарын 8-ныг хүртэл бүртгүүлэхийг сануулж байв.

Энэхүү өнгөрсөн оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг Цагаан сарын баяраас өмнө иргэдийн данс руу шилжүүлэхээр ажиллаж байгааг эх сурвалж тодотголоо.

Хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Үүнээс гадна НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авахгүйгээр дараах татваруудаа төлөх боломжтой байдаг билээ.

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвар.

Харин НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 24-ний Лхагва гарагийн 13:00 цагт явагдаж, азтанууд тодрох юм байна.