1072 хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй учир нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ
2024/02/02
“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашгийг өгч буй билээ. Тэгвэл 1072 хувьцаа нь өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, тогтоолын төслийг өргөн барихаар боллоо.
Засгийн газраас гаргасан 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 хүртэл хувийг иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх, эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, 10 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэхээр заасан. Мөн 2012 онд Засгийн газраас хувьцаа эзэмшигчтэй холбоотой тогтоол гарсан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн.
УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо.
Энэхүү тогтоолд гурван зүйл агуулагдаж байгаа.
Нэгдэх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших.
Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат болсон иргэн нь хувьцаа эзэмшигч болгодог байх асуудал шийдэгдэнэ.
Гуравт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Тийм учраас Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан.
2015 онд тухайн үеийн Засгийн газар “Сайн хувьцаа” гаргаж, тодорхой тооны ахмад настан, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчдад Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдан авсан. Тухайн үед хувьцаагаа нэрлэсэн ханшаар нь буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр үнэлж зарсан иргэдэд 2028 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл уг зарсан үнээрээ хувьцаагаа эргүүлэн худалдан авах боломж олгож байгаа. Зарим иргэн хувьцааныхаа талыг зарсан, зарим иргэн хувьцааныхаа 30 хувийг зарснаас ногдол ашгаа бусад иргэдтэйгээ ижил хүртэх боломжгүй байгаа учраас Засгийн газар энэ боломжийг таван жилийн хугацаанд буцаан авах боломжийг бүрдүүлж өгч байна.
Тогтоол УИХ-аар орж батлагдсантай хоботойгоор цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашиг тогтмол олгогддог болох. Үйл ажиллагаатай нь холбоотойгоор илүү өндөр ногдол ашиг олгогддог болох шаардлагатай гэж үзэж байна" хэмээн ярьсан юм.
Zochin · 2024/02/04
Nas barsan hunii huvitsaag uvluulehguin bol ter zugeer ulsin orlogo bno gsn uguu songuuli duhuh tusam buzar bulhai ni ihsehiimaa arai l denduu yumaa turd garsan heden luivarchid
Зочин · 2024/02/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh