Өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар авто замын бүтээн байгуулалтыг гацааж байгаа С.Мөнхжаргал гэдэг хүний талаар “Би хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг үнэхээр дийлдэггүй ээ. “Ээрмэл” болон “Мон ноос” компанийн ойр орчмын газрыг бүхэлд нь төрөхөөсөө авхуулаад өмчилсөн аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг дуудаад ирдэггүй ээ.

 

Шалтгаан нь “АПУ” ХХК-ийн баруун талаар урагшаа Цэлмэг хотхон руу зам гаргаж, Богд хааны музей орчмын замын ачааллыг бууруулах ажлаар дуудаж байгаа юм. Тэр хавийн газрыг ам метрийг нь 450 ам.доллараар зардаг, жижиг “Тавантолгой” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Мөнхжаргал гэж лут том этгээд байдаг юм байна. Бид одоо ирж уулзахгүй бол нийгмийн зайлшгүй шаардлагаар хүч хэрэглэхээс өөр аргагүй” гэсэн байдаг. 

Сэнбээжавын МӨНХЖАРГАЛ “Ажнай”-гаас дутахааргүй хувь эзэмшдэг аж. Тодруулбал Тавантолгой ХК-ийн 17 гаруй хувийг “Шандас импекс” ХХК эзэмшдэг. Эл компанийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг "Word Resources" ХХК эзэмшдэг аж. “Шандас импекс" ХХК нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2008 оны цахим системд бүртгэгдсэнээс хойш 89,391 хувьцааг эзэмшсэн байна. Тус компани нь "Ариггал" ХК, "Шандастранс" ХХК, "Ээрмэл" ХХК-тай нэг эзэмшигчтэй. С.Мөнхжаргал "Эвсэг" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн "Шадар хөтөч" ХХК, "Кашмер холдингс" ХХК, "Содгүрэн" ХХК-иудад бүртгэлтэй" Түүнчлэн Тавантолгой" ХК-ийн 16 хувийг эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр компани нь 

 

•“Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.6 тонныг нийлүүлсэн. Их Британи улсад үүсгэн байгуулсан компани бөгөөд Сэмбээжавын Мөнхжаргалын төрсөн эгч С.Бямбажаргалынх.

 

•“Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.5 сая тонныг нийлүүлсэн. Тус компани БНСУ-д байгуулагдсан бөгөөд Park Jong Sun 50%, Kim Dae-Woo 30%, Lee Sang-hee 20% эзэмшдэг. “Arirang Mulsan Corp co” ХХК-ийг Монгол Улсад төлөөлөх компани нь "Тэргүүн-Оюун". "Тэргүүн Оюун" ХХК нь

 

"Сэлэнгэмаяк" гэх компанийн хувьцааг эзэмшдэг. "Сэлэнгэмаяк" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын хүү Баяр аж. Ташрамд, Орон нутгийн жижиг Тавантолгойн 20 гаруй хувийг “Ажнай” Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг.  

 

С.Сарнай

sonin.mn