Монголын анхны эмэгтэй легонер тамирчин Г.Хандсүрэн “Спортын мастер” цол хүртлээ
2024/03/01
“Хобби Кап-2024” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тодруулбал, жил бүр зохион байгуулдаг клубуудын аварга шалгаруулах тус тэмцээний аваргууд, шилдэг тоглогчидоо тодруулсан юм.
Монголын анхны эмэгтэй легонер тамирчин Г.Хандсүрэн талбайдаа эргэн ирсэн. Учир нь түүнийг 2023-2024 оны Волейболын холбооны үндэсний дээд лигт тоглуулаагүй бөгөөд талбайдаа хэзээ эргэн гарах нь спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан билээ.
Түүний хувьд энэ удаа Өвөрхангай “Хашхан” багаас тоглож “Шилдэг голын хаагч”-аар шалгарч, мөнгөн медалийн эзэн боллоо. Мөн энэ үеэр түүнд “Спортын мастер” цол хүртээлээ.