“Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаанд О.Хангай аварга түрүүллээ
2024/03/02
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах зорилгоор “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг бөхийн өргөөнд зохион байгууллаа.
Тус барилдаанд улсын аварга нэг, улсын арслан нэг, улсын гарди нэг, улсын заан тав, улсын харцага долоо, улсын начин 16 нийт 128 бөх зодоглосон юм.
Энэ барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн заан Ө.Батсуурь нар үлдсэн юм.
Ийнхүү О.Хангай аварга бөхийн өргөөнд болсон сүүлийн дөрвөн барилдаанд түрүүлж нийт 34 барилдаанд уналгүй өрсөлдөгчөө давлаа.
Барилдааны бүх орлогыг Улсын Онцгой Комисст хандивлахаа МҮБХ-ноос мэдэгдсэн юм.
Зочин · 2024/03/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh