Нэг хэсэг жижиг Амраатай хамтран "Хатариш" дуугаараа багагүй амжилт олсон дуучин Мино буюу Номин сүүлийн үед нам жим амьдралыг илүүд үзжу байсан ч тэрээр хошин урлагт хүч үзэхээр болсон.

Хошин урлагийн “Х-түц” хамтлагийнхан өрх тусгаарлан гарсан жүжигчин Түвшинтөр буюу Төөтөө, Тэмка, Нарансолонго нар багтсан "Эмоци" хамтлагт багтан шинэ бүтээл гаргахаар ажиллаж байгаа аж. Мино өмнө нь 2 ч дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан билээ. Мөн жүжигчин Тэмкатай хамтран “Хайрлаж чадах уу?” киноны гол дүрд тоглосон. Дуулж,бүжиглэж, жүжиглэх авъяасаа улам хөгжүүлэхээр тэрээр хошин урлагийг сонгосон бололтой. 









































 

Ингээд түүний хувийн фото зургаас хүргэж байна.