Маргааш Булган, Сэлэнгэ, Орхон, Дарханы нутгаар цас аюултай үзэгдлийн хэмжээнд хүртэл орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
2024/03/14
Гуравдугаар сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээ болон тава хоногийн цаг агаарын төлвийг ЦУОШГ-аас өнөөдөр танилцууллаа.
ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Хоёрдугаар сарын 29-нд гаргасан зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр зудтай байсан бол энэ сарын 10-ны байдлаар 10 аймгийн 37 сум болж буурлаа.
17 аймгийн 135 сум цагаан зудтай байсан бол 16 аймгийн 130 сум, 17 аймгийн 66 сум цагаанаар зудархуу байсан нь 14 аймгийн 49 сум болж, тус тус буурлаа.
Хоёрдугаар сарын 29-ний байдлаар монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь цасан бүрхүүлтэй байсан бол гуравдугаар сарын 10-ны байдлаар 60 хувь цасан бүрхүүлтэй болжээ.
Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв:
Өнөөдөр Увсын нутаг болон Завхан аймгийн зүүн хэсгээр цас орж байна. Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд, Булганы баруун хэсгээр цас орно.
Гуравдугаар сарын 15-нд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хойд хэсгээр ахиу хэмжээний цас орно. Маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болох нөхцөл бүрдэж байна.
12 цагийн хугацаанд 5мм хүртэл нойтон цас ороход цаг агаарын аюултай үзэгдэл болдог.
Гуравдугаар сарын 16-нд Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Гэхдээ цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй.
- Гуравдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
- Гуравдугаар сарын 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи:
Гуравдугаар сарын 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар салхи 14-16м/секундэд хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Өчигдөр/2024.03.13/ өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+20 градус дулаан байв. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +20 градус хүрч, дулаарчээ.
Өнгөрсөн нутгийн баруун хэсгээр үүлшиж, Увс, Завханы хойд хэсгээр -10...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+5 градусын дулаан хоносон байна.
Маргааш буюу гуравдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр өнөөдрийн байгаа температураас -5...-10 градусаар хүйтэрнэ.
Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна" хэмээн мэдээллээ.
Зочин · 2024/03/14
Сэрэмжлүүлэг байхад тоодоггүйд учир бнаа бна