Нийтийн тээврийн автобусанд сууж байгаа иргэдийг тоолох систем суурилуулах бэлтгэл ажил явагдаж байна
2024/03/15
"Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна" хэмээн хотын Х.Нямбаатар өнгөрсөн сарын 29-нд мэдэгдэж байв.
Гэвч өнөөдөр нийтийн тээврийн автобусанд сууж байгаа иргэдийн толгойг тоолсонгүй. Энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас/ННТГ/ тодруулахад "Автобусанд сууж байгаа иргэдийг тоолох системийг суурилуулах бэлтгэл ажил хийгдэж байна" хэмээн мэдээллээ.
Автобусанд сууж байгаа иргэдийн толгойг тоолсноор картаа төхөөрөмжид уншуулсан тоотой таарах ёстой. Энэ нь автобусны жолооч нар бэлэн мөнгө авах боломжийг хааж, нийтийн тээврийн салбарт орлого нь орох ач холбогдолтойг тайлбарлаж байсан юм.
Зочин · 2024/03/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/15
Жолооч нар нь толгой тоологчийг эвдлээд сүйтгээд гацаагаад хаячноо