Ерөнхий сайд асан М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир нарыг АТГ-т шалгуулна гэв
2024/03/26
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нэр бүхий хүмүүст холбогдох их хэмжээний авлига, хээл хахуулийн талаар өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Манай "Оном" сан нь эрүүл мэнд, боловсролын салбарт бодитой хувь нэмрээ оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байна. Эрүүл мэндийн салбарт хийсэн ажлууд ил тод байдаг. "Элэг Бүтэн Монгол" хөтөлбөр, иргэдийг эрүүлжүүлэх зорилгоор "Эрүүл Монгол" хөтөлбөр, цар тахлын үед халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх санаачилга гаргаж байсан.
Манай сан зөвхөн эрүүл мэндийн салбарт төдийгүй боловсролын салбарт ч үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хэлье. "Оном" сангийн харьяа "Оном" гээд ашгийн бус дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. "Оном" дунд сургууль нь хуучин төрийн мэдлийн сургууль байсан, одоогоор бол "Хүнсний технологийн коллеж" гээд 1965 онд баригдсан, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрладаг, Чингисийн өргөн чөлөөний 50А байрыг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ байртай холбоотой мэдээлэл хүргэх үүднээс өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. Манай сургууль 2016 оноос хойш энэ байрыг түрээсэлж буй. Хамгийн анх "Технологийн дээд сургууль" гэсэн төрийн бус байгууллагын тэргүүн ерөнхий сайд асан М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг, тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Барамсай нартай түрээслэх гэрээ байгуулсан гэсэн ойлголттойгоор явж ирсэн. Гэтэл 2023 оны зунаас тун ойлгомжгүй байдалтай болсон.
"Оном" сургуулийг миний аав, боловсрол судлалын доктор, гавьяат багш Ономын Дашдорж гэдэг хүн байгуулсан юм. Өндөр настай аавыг минь Ж.Туяацэцэг гуай сүрдүүлэх байдлаар мөнгө төгрөг авсан асуудал гарч ирээд энэ асуудал дээр би санаа тавьж эхэлсэн.
Ингээд судлаад явтал олон асуудал гарч ирлээ. Анх 1965 онд байгуулагдсан сургуулийг 2000 онд тухайн үеийн Гэгээрлийн сайд байсан А.Баттөрийн тушаалаар "Хүнсний технологийн коллеж" гэсэн нэрээ авч байсан. Ингээд 2006 онд М.Энхболдыг ерөнхий сайд байх үед тус сургуулийг хувьчлах шийдвэр гарсан аж.
Ингээд менежментийн хувьчлал хийх үед Б.Барамсай ахлагчтай "Хүнс судлалын менежментийн баг" гэсэн байгууллага ганцаараа санал өгч 2009 онд хувьчилж авсан. Уг нь "Хүнсний технологийн коллеж" нь хувьчлагдах үедээ 1.9 тэрбум төгрөгийн орлоготой, өөрийн хөрөнгө нь нэг тэрбумаар үнэлэгдэж байтал 815 сая төгрөгөөр дээрх багт худалдсан байдаг.
Хувьчилсан үйл явцыг нь хууль дүрмийнх нь дагуу явагджээ гэж үзье. Энэ менежментийн багт М.Энхболд, Ж.Туяацэцэг, С.Төмөр-Очир нарын нэр нэг ч байхгүй. Гэтэл 2013 онд "Технологийн дээд сургууль" гэсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулаад хувьцаа эзэмшигчээр нь Б.Барамсай, Ж.Туяацэцэг, С.Төмөр-Очир нарын нэр орж ирдэг. Маш хямд үнээр хувьчилж авчхаад хэсэг хугацааны дараа жинхэнэ эзэд нь тодорч буй нь энэ юм. Тэгээд хэл ам хийтэл улсын бүртгэлээс өөрсдийнхөө нэрийг хасуулчихсан. Одоо шалгаад үзэхээр дээрх хүмүүсийн нэр огт байхгүй, Барамсайн Бат-Эрдэнэ гэж ганц хүний нэр л гарч ирдэг.
Б.Барамсай нь надтай утсаар холбогдохдоо энэ бүгдийг хүлээн зөвшөөрсөн. С.Төмөр-Очир, М.Энхболд болон түүний эхнэр Ж.Туяацэцэг нарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэдгээ ярьсан. Хувьчилж авсан их сургуулиа байшингаар нь хувааж өгсөн байдаг. Та бид ажил хийгээд цалин авдаг бол манай дарга нар хувьчлал нэрээр улсын өмчийг га газраар нь хувааж авч байгааг эндээс харж болно. Манай сургууль байрлаж буй байшинг гэхэд Ж.Туяацэцэгт өгчихсөн. Хойно нь байрлаж байгаа оюутны байрыг С.Төмөр-Очирт өгсөн байдаг.
УИХ-ын дарга байсан С.Төмөр-Очир нь оюутны байрандаа "Хангай" нэртэй сургууль байгуулж тэр нь дампуурангуут улсын 15 болон 75 дугаар сургуулийн шинэ байр баригдах хүртлээ сарын 40-50 сая төгрөгөөр түрээсэлж байрлуулж буй юм.
Энэ бол сонгодог авлигын жишээ. Монгол Улсад хууль дүрэм байдаг бол энэ хүмүүст арга хэмжээ авах ёстой. Улсын нэр дээр байсан зүйлийг үгсэн хуйвалдаж авангуутаа буцаагаад түрээсэлж их хэмжээний ашиг олж байна. Би ийм хэвлэлийн бага хурал хийхээсээ өмнө дээрх хүмүүст утсаар мэдэгдсэн. Б.Барамсай нь хүлээн зөвшөөрсөн, С.Төмөр-Очир нь надад огт хамаагүй гэж хариулт өгсөн бол М.Энхболд гуай ямар ч хариу өгөөгүй.
Ж.Туяацэцэгийн нэр дээр нь эдгээр сургуулийн нэр шилжээгүй ч бид нартай гэрээ байгуулаад 376 сая төгрөг түрээсийн мөнгө гэж авсан. Энэ мөнгөө бид буцааж нэхэмжлээд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ хүлээж авахгүй зугтсан тул шүүхээс эрэн сурвалжлагдах ажиллагаа явуулахаар болсон.
Архивын баримтаас авсан материалаа үндэслээд ирэх долоо хоногийн Даваа гарагийн 11:00 цагт нэр бүхий дээрх хүмүүсийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар өгнө" гэдгээ мэдэгдлээ.
Зочин · 2024/03/26
S AWN80955877
Зочин · 2024/03/26
Улсыг иргэдтэй нь самарсан газрын наймаачин хүн хогыг шалгаад байх юу байсын шоронд нь хорих хэрэгтэй ш дээ
Зочин · 2024/03/26
S AJIL XN 80955877
Зочин · 2024/03/26
DYYDLGR ZYGAATSI80955877
Зочин · 2024/03/26
NAADGCH80955877
Зочин · 2024/03/26
45DSH80955877
Зочин · 2024/03/26
AXN XUSNEER SADARLX80955877
Зочин · 2024/03/26
80955877TSAGN UILCHLGE
Зочин · 2024/03/26
SEXSDI80855877