СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 14 настай хүүхдэд хутга тулган дээрэмджээ
2024/04/02
Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны 2 эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс амь биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг олж, тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж ажиллалаа.
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Сэрэмжлүүлэг: Иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана уу.
Зочин · 2024/04/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/02
SERELN XUSNEER80955877
Зочин · 2024/04/02
AXD UNEGUI SHAALGD80955877
Зочин · 2024/04/02
S AWI80955877