Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган багийн "Улаан-Эрэг" гэдэг газар аав хүү 2 автомашинаар зорчиж яваад автомашинаа шаварт суулгаад, автомашинаасаа бууж яваад төөрсөн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 01:43 цагт аймгийн Онцгой байдлын анги хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 17 км зам туулан 02:21 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, хүү М /8 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /автомашинаас нь хойд зүгт 3 км/-аас 02:50 цагт эсэн мэнд олсон.