ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: 

Цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл хүргэе. Цагдаагийн албаныхны нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж, холбогдох албаны шалгалтыг явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субьект үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Дээрх нэр бүхий 4 алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргийг түр түтгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллээс харахад цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагчдаа үнэн шудрагаар шалгаж чадах уу гэсэн асуулгууд их явж байна лээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэг гол зарчим байдаг. Ямар зарчим бэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шудрагаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэдэг гол зарчим бий. Цагдаагийн байгууллага энэ зарчмаа баримталж ажиллана