Архангай аймаг, Тариат сумын Мөрөн багийн "Хүрмийн-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т/ 2 хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад 1 хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 21:40 цагт хүлээн авчээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан 04.07-ны өдрийн 00:40 цагт очиход иргэн  Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж 01:30 цагт зогсоосон байна. 

Улмаар 04.07-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.