Боршоо боомтоор өдөрт 1,500 хүн, 1,000 автомашин зорчдог болж байна
2024/04/09
Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оржээ.
Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын болон ачааны автомашины нэвтрэх хүчин чадал зургаа дахин нэмэгдэж, өдөртөө 1,500 хүн, 1,000 автомашин зорчих боломж бүрдэж байна.
Тодруулбал суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ.
Боршоо боомт нь ОХУ-тай хиллэдэг, авто замын боомт юм.
Харин Алтанбулаг хилийн боомтын барилгын хоёрдугаар ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулах аж.
Зочин · 2024/04/09
AXD80955877 47NASNI
Зочин · 2024/04/09
SAWI80955877