МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 50 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б. МАНДАХБИЛЭГИЙН ИВЭЭЛ ДОР “ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ III “ “ MONGOLEI 4.0 “ ЭРҮҮЛ ОРЧИН, ЭРҮҮЛ ИРГЭН “ Эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал 2024 оны 4 сарын 13 нд 09.00 - 18.00 цагийн хооронд МЮНХЕН ХОТОД Ханнс Зайделийн сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагджээ.

Mongolei 4.0- III хурлыг ивээлдээ авч Герман дахь Монгол Залуучуудыг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж, нээлттэй байдаг ХБНГУлсад Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мандахбилэг, Ханнс Зайделийн сангийн тэргүүн Маркус Фербер, өргөмжит консул Питум, Үйлсийн Зам ХХК, МИАТ ХХК, Евро Мон АБ, Gemma Mongolia, Swiss Mon Edu, Oyu Logistik LLC, Oi Partners LLC, OCS Consulting Service, Globus Podcast, Wunderbar Cafe болон Европ дахь МЗХолбоо, ХБНГУлс дахь салбар зөвлөлийн залуучууддаа, шүүгчид, илтгэгчид, оролцогч нарт маш их баярлалаа хэмээн тус арга хэмжээг санаачлагч Солонго Тремл өөрийн сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. 

Н.Солонго Тремл нь Германы улс төрд орсон монголын хамгийн анхны эмэгтэй гэдгээр нь олон нийт сайн таних бөгөөд тэрбээр Бавари мужийн Иргэний төлөөлөгч, ГБАБЗөвлөлийн Дүүргийн Дэд дарга, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан, МЗХ Германы үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажилладаг. 

Тус арга хэмжээний үеэр мөн ХБНГУ-ын Бавари мужийн ЦСҮ намд 10 жил зүтгэснийг үнэлж, Бавари мужийн Ерөнхий Сайд ЦСҮ намын дарга ноён Зөдерийн НЭГ ОД хүндэтгэлийн шагналыг Мужийн Парламентийн гишүүн ноён Томашко, хотын дарга ноён Майэр нар  Н.Солонгод гардуулж хүндэтгэл үзүүлжээ. 

Mongolei 4.0 - III Эрдэм Шинжилгээний бага хурлыг Мюнхэн хотноо амжилттай зохион байгуулсан ХБНГУлс дахь Монголын Залуучуудын Холбооны хурлын багт баяр хүргэе. Биднийг бүх цаг үед тууштай дэмжиж ирсэн нийт спонсорууддаа, тусалж дэмжсэн зочид төлөөлөгчид, илтгэгчид, оролцогч нарт чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Их ажлын ард олон хүмүүсийн хүч, хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг хэмээн Н.Солонго мөн нэмж хэлжээ