ЦЕГ: Хуурамч хаягнаас бага насны охид руу чат бичиж, уулзах гэсэн 36 настай эрэгтэйг саатуулан шалгаж байна
2024/04/22
Өчигдөр нэгэн иргэн бага насны охин руу нь чат бичиж, уулзах гэж оролдсон 36 настайн эрэгтэйн дүрс бичлэгийг цахим орчинд цацсан. Тус эрэгтэй нь хуурамч хаягаас бага насны охид руу чат бичиж, зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзах ородлого хийсэн байсныг тухайн иргэн мэдээлсэн юм.
Тэгвэл дээрх хэрэгт сэжиглэгдэж буй 36 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж эхэлжээ.
Энэ талаар охины аав "Энэ этгээдийн чатыг би охиныхоо утаснаас уншаад шууд “block” хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ.
Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчилсан” гэж бичжээ
Зочин · 2024/04/22
ZYGAATSI80955877
Зочин · 2024/04/22
DYRN TSGN80955877
Зочин · 2024/04/22
SERELN XNGNA80955877
Зочин · 2024/04/22
DYRN XUSNG80955877
Зочин · 2024/04/22
SEXSDI80955877