Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ
2024/04/29
“Сураггүй болчихлоо” гэж зарлагдаад байсан өмгөөлөгч Б өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтай олдсон. Түүний нас барсантай холбоотой нийтийн сүлжээ, эх сурвалжууд янз бүрээр мэдээлж байна. Цагдаагийн байгууллага Цагдаагийн байгууллага энэ талаар “Иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-ыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 19:20 цагийн үед гаргасан.
Өргөдлийн дагуу Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.
Эх сурвалжуудын мэдээллээр энэ асуудалтай холбоотойгоор 20 орчим хүнээс мэдүүлэг, байцаалт авчээ. Түүнчлэн өмгөөлөгч Б-гийн нас барсны дараа хууль хяналтын байгууллагын зүгээс С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хамгаалалтад авсан байна. Ингэх тодорхой шалтгаан үндэслэл илэрсэн бололтой.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/05/03
ардчилсан намынхантай их нийлж хууль бус хулгай, дээрмийг нь их өмгөөлж хамгаалсан даа. Тэгээд хамаг булхайг нь мэдэж байсан болохоор ардчилсан намынхан устгасан нь тодорхой.
Зочин · 2024/04/29
halhiin havtagai deer hovdiinhon shig hogiin hulgaich baihgui