Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна
2024/05/08
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр тавдугаар сарын 8-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
Тавдугаар 9-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Онон, Улз, Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +12…+17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +9..+14 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хална.