Согтуурсан үедээ ТӨВ ШУУДАН орчимд бие зассан гэх гадаад иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ
2024/05/13
Цахим орчинд тархаад байгаа хоёр эрэгтэй олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүсийг хэн болохыг олж тогтоон хариуцлага тооцсон байна. Тодруулбал, тавдугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан байна.
Шалгалтын явцад гадаад улсын гурван иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдож, Зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган төгрөгөөр торгосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Зочин · 2024/05/13
SHAALTSI80955877
хүннү · 2024/05/13
Энэ нөхдүүд төв шууданруу маань шээчхэж. Хүний өөрийн, эр эм гэлтгүй давсаг султай болчхож. Гудамжаар машинтайгаа явж байснаа байрны булан тохой харагдангууд шээс нь хүрдэг юмуу хайшаа юм? машинаа замдээр орриод гүйх хоорондоо нөгөөхөө гаргаад санжигануулж ирээд шээчхэнэ. Эмэгтэй нь мөн л адил хээв нэг алцайж суугаад сад тавиулна. Ийм хүмүүсийг юу гэх юм вэ? Вокзалаас 10-хороолол явах замд ер нь тохиолдоно шүү.
Зочин · 2024/05/13
XANAAD DYRN80955877
Зочин · 2024/05/13
TSGN UILCHLI80955877
Зочин · 2024/05/13
S XUSNR UILCHLI80955877