Х.Оюунцэцэг: 7 сарын 1-ний хэрэгт хариуцлага тооцохоос нааш бидний гомдол тасрахгүй
2014/06/30
Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлаас хойш өдгөө зургаан жил өнгөрлөө. Хохирогчдын холбоо энэ асуудалд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?
-Ер нь ардчилсан төр засаг нь таван сайхан залуугийн амь насаар дээр нь өчнөөн олон залуусыг хилсээр хорьсон. Түүний хүчээр өнөөдөр Ерөнхийлөгчтэй боллоо, засаг төртэй боллоо. Яаж гарч ирсэн гэдгийг өнөө маргаашдаа түүх мартаагүй. Тийм болохоор Хохирогчдын холбооноос таван жилийн турш ядарч зүдэрсэн, уйлж майлсан хүмүүсийг зохион байгуулаад долоодугаар сарын 1-нд ганданд зул, Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөдөг. Мөн орой нь талийгаачдын ар гэрийнхэн тэдний зураг хөрөгтэй хүндэтгэлийн зул өргөдөг. Тийм үйл ажиллагаанууд энэ жил ч дахиж зохион байгуулагдана. Одоо энэ асуудалд хэн нь ч юу ч хэлдэггүй. Энэ хооронд ганцхан Ардчилсан холбоо л таван жил бидэнд хандив өргөж, бүх үйл ажиллагаанд сэтгэл санаагаараа дэмжиж оролцдог. Яг энэ долоодугаар сарын 1-нтэй холбоотойгоор гарч ирсэн Засгийн газар, УИХ, УИХ-ын гишүүдээс хэн нь ч ирдэггүй.
-Таван талийгаачийн ар гэртэй болон энэ хэргийн хохирогчидтой хэр холбоотой байдаг вэ?
-Байнга холбоотой байдаг. Өнөөдөр /өчигдөр/ хүртэл хэвлэлийнхэнд хандахаар хамтдаа ирсэн. Талийгаачдын ар гэрийнхэнд засгаас нөхөн олговор гэж тодорхой хэмжээгээр олгосон. Хамгийн аймшигтай нь тухайн үед буудуулсан хүүхдүүд одоо хэр нь зэрэмдэг болоод хөлөө тайруулахдаа тулчихаад байна. Яг нүдэнд харагдсан нь хоёр хүн хөлөө буудуулсан. Нэг хүн гэдсээ буудуулсан. Дээр нь нүдээ сохлуулсан хүмүүс ч байна. Асар олон хүн хохирсон. Цагдаа нараас ч гэсэн гэмтсэн. Дээрх эрэмдэг зэрэмдэг болж хохирсон хүмүүсийн эмчилгээний зардал тухайн үед олгосон нөхөн олговрыг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхээр хэмжээний мөнгөөр хийгдэж байна.
-Цагдаагийн хурандаа нарт долоодугаар сарын 1-ний хэргийг тохоод ял өгөөд өнгөрсөнд та ямар байр суурьтай байдаг бол?
-Ерөөсөө түүхийг зохион байгуулалттайгаар нуун дарагдуулж байна. Хамгийн гол Онц байдлын штабын дарга, тухайн үеийн намын дарга, тухайн үед үйл явдлыг турхирсан асуудалд өөрсдөө хариуцлага хүлээхгүй хожоод гарч байгаа юм.
-МАН-ын байрыг хураах ёстой гэж хохирогчдоос мэдэгдсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Өнөөдөр хорвоо дэлхий дээр хүний аминаас илүү үнэтэй зүйл гэж байхгүй. Зэрэмдэг болсон хүүхдүүдийн, таван залуугийн амиар гарч ирчихээд дөрвөн давхар байраа 10 давхар болгож өргөжөөд асар том болоод нам хохирно гэж байдаггүй л байхгүй юу.
-Тухайн үед амиа алдсан таван залууд зориулж хөшөө босгохоор болсон. Энэ асуудал юу болсон бэ?
-Хөшөө босгоогүй. Санхүүжилт байхгүйгээс бид өдгөө хандиваар хөрөнгө босгоно гэсэн бодолтой байгаа. Ерөнхийлөгч хэдэн төгрөг өгнө гэсэн. Гэтэл тав, зургаан жил боллоо. Байхгүй. Газар нь ч байхгүй. Уг нь яг үйл явдал болсон халуун цэгт Д.Нацагдоржийн хөшөө оччихсон. Лениний хөшөөний суурин дээр бид талийгаач нарынхаа хөшөөг босгоё гэхэд зөвшөөрөхгүй байна.
-Яагаад зөвшөөрөхгүй байгаа юм?
-Яагаад гэвэл эд өөрсдөө эмзэглэдэг байхгүй юу. Одоогийн засаг төр. Тухайн үед юу болсныг мэдэж байгаа шүү дээ. Би түрүүн хэлсэн. Намын дарга байхдаа ингэлээ гээд. 2008 онд юу болж өнгөрснийг өмнөх засаг мартах сонирхолтой байх нь аргагүй. Гэтэл одоо ардчилсан төр нийгэм мартах сонирхолтой байгаад үнэхээр харамсаж байна. Тухайн үед 2008 он долоодугаар сарын 1-ний 12 цагт намын дарга Ц.Элбэгдорж бүх хэвлэл мэдээлэл, олон нийтэд “Бид саналаа хулгайлуулчихлаа. Луйвардуулчихлаа, ард түмэн минь. Ийм байдалд хүрчихлээ” гэж хэлж байсан. Үнэндээ тухайн үед 10 хүний найм нь ардчиллын төлөө саналаа өгч байсан. Саналаа үнэхээр луйвардуулсан. Тухайн үед сайд Х.Тэмүүжин хүртэл буу, сум үзүүлээд энэ асуудлыг нэг мөр шийднэ гэж амлалт өгсөн.
2009 онд хилсээр хоригдсон энэ хүмүүс Ерөнхийлөгчийн өршөөлд хамгийн түрүүнд хамрагдана гэсэн уриа лоозонгоор Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг сонгож байсан. Үүнээс хойш олон жил өнгөрлөө. Яагаад улсын хэмжээнд, төрийн хэмжээнд эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж, энэ асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ. Энэ асуудалд бид гомдолтой байна. Цаашдаа ч гэсэн энэ асуудлаа тавьсаар байх болно. Албан тушаал, эрх мэдэл аваад ард түмнээ, таван сайхан залуугийнхаа халуун амь бүлээн цус, хэчнээн олон залуучуудынхаа нус нулимстай, ард түмнээ буудсан долоодугаар сарын 1-нийг яагаад албаар мартаад байгаа юм бэ. Хохирсон, зүдэрсэн, гомдсон ард түмний гомдол тасрахгүй шүү. Энэ асуудлыг хариуцлага тооцохоос нааш бидний гомдол тасрахгүй гэдгийг өнөөдөр албан ёсоор мэдэгдмээр байна.
-Ингэхэд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын асуудал шийдэгдэж байна уу. Танай холбоо энэ асуудалд бас байр сууриа илэрхийлдэг шүү дээ?
-Хадгаламж зээлийн хоршооны асуудлын тухайд хууль батлаад хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Эх үүсвэр байхгүй. Мөнгөө хаанаас авах нь тодорхойгүй.
-Төр хохирлыг барагдуулна гэл үү?
-Яг төр мөнгө гаргаж өгнө ч гээгүй. Төр гаргаж өгөх хуулийг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр хуулиар сольчихсон. Бид энэ асуудалд намраас зохион байгуулалтад орно. Төсвийн тодотголыг хүлээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Зочин · 2014/07/02
яг үнэн дэмжиж байна Батзандангийн санал өгсөн хуудасыг бүр авч зугатаагаад сольсон биз дээ ёстой хэлэх үг ч олдохгүй бузарууд МАН хэнд ч хэрэггүй
Зочин · 2014/07/02
яахаараа ****** бодолтой ******хай царайтай хүмүүс МАН-ыг дэмждэг юм болоо арай л биш хүмүүс байдаг даа МАН-ыг л устгавал манай орон эрүүлжинэ МАН-ын бузарууд байгаа цагт ч юу ч болж мэднээ аймшгийн юм
Зочин · 2014/07/02
Угаасаа л МАН-ын луйвар ард түмний дургүйцлийг хүргэсэнээс ийм явдал болсон 10 хүний 9 нь өгч байсан за юу одоо харин автомат машин хэрэглээд ирэхээр үнэн дүн мэдээ гарч ардчилал гарч ирж чадсан юм даа МАН-д санал өгсөн хүмүүс хөөрхий МАН-ыг хорвоогоос арчих хэрэгтэй
Зочин · 2014/07/02
sa ы
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж
Зочин · 2014/07/01
Songuuliin sanal huraalt nuutsaar yavagddagiig eruul uhaantai hun bolgon medne 10hunii 8 n ardchilsan namd sanal ogch baihiig chi harsan yum u ingeed l ulaan tsaim hudal yarih yum er n ene ardchilsan naminhan darga n ch said n ch eronhilogch n gishuun demji****d n ch bugd hudalaa yariad baihaar hen itgej sanal ogoh be ta nar ih mongo ogno geheer l yugaach medelgui jagssan biz dee ard tume. sanalig huleen zobshooroogui hedhen ***** huni uildel bsan odoo bur il tod ulaan tsaim bolsonig bid harj l bgaa biz dee 6000 garui huneer yalagdchihaad gants shuu****n shiidbereer UIH d bur 2 uulaa orood irsen bga biz dee ene shudarga yabdal yum u uhaantai baigaach
Зочин · 2014/07/01
Одоо ч гэсэн улс төрийн бус хүний амь маш их үрэгдэж байгаа шү дээ. эцсийн эцэст ХАРИУЦЛАГА ердөө ХАРИУЦЛАГА .
Зочин · 2014/07/01
7.1 niig yamar amarhan martah gd bnaaa 76
Зочин · 2014/07/01
ХЗХ-НЫ ХОХИРЛЫГ ӨГМӨӨР БНА ШҮҮ
Зочин · 2014/07/01
Би үүнтэй санал нэг