Хэрэглэгч дугаараа солихгүйгээр үүрэн холбооны компаниа сольж болно
2014/06/30
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төсөлд үүрэн телефоны хэрэглэгчид утасны дугаараа солихгүйгээр үүрэн холбооны компаниа сольж болохоор заасан юм.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нэг өдрийн дотор дугаараа өөрчлөхгүйгээр оператор компаниа хэд дахин солих боломж байгаа юу гэдгийг лавлахад, хэрэв тухайн аймаг болон суманд 3G үйлчилгээ нэвтэрсэн бол тэгэх боломжтой гэсэн тайлбарыг өглөө.
Хуулийн төслийн талаар өөр асуулт асууж санал хэлэх гишүүд байгаагүй тул гишүүдээс санал хураалт явуулж гишүүдийн олонхи нь ийн дэмжлээ.. Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгчид дугаараа солихгүйгээр оператор компаниа сонгон үйлчлүүлэх боломж нээлттэй болсон юм.
Х.Даваа
mobi · 2014/07/02
mobi yanaa hereglegchgvi bollo gehdee 20garan jil idsen munguuruu neg heseg yawah l bh da
Зочин · 2014/07/01
mobi bayrtai xaxa
Зочин · 2014/07/01
5000 tai dugaariig mini tor butsaaj og
Зочин · 2014/07/01
5000 dugaariig mini butsaaj og
Зочин · 2014/07/01
dugaaraa chireed mobigoos garlaa. Skytel yumu uniteld ornoo. Ali hyamd huraamj bolomjiin une hansh nuhtsultei ruu. Shulaach mobi bayartai
Зочин · 2014/07/01
юнитэл рүү шилжнээ скайтлаас гараад
Зочин · 2014/07/01
сонирхолтой