Сүүлийн өдрүүдэд УИХ-ын Гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн өөрийн цахим хуудаснаа нэлээдгүй асуудлаар лайв хийх болсон. Өчигдөр орой гэхэд л монгол улсад байдаг хар тамхичдын талаарх ярьсан байдаг. Тэгвэл ЦЕГ-аас зургадугаар сарын 5-6-нд шилжих шөнө хар тамхи, мансууруулах бодис оруулж ирдэг, хэрэглэдэг байж болзошгүй гурван бүлэг этгээдийг саатуулжээ.

Уг ажиллагааны үеэр нийт 20 орчим хүн саатуулагдсан гэх мэдээлэл гарч эхэллээ. Тэдний заримыг 461-р хорих ангид саатуулагдсан байна.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс тодруулахад 3 бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байгаа нь үнэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө гэлээ. УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэнгийн нэрлэсэн хүмүүсийг холбогдуулан шалгаж буй гэх яриа ч чих дэлсэв.

АНУ-д амьдардаг Ц.Тэмүүлэнгийн ярианд Хангал, Баби, Батка, Таки, Зүчи гэх мэт нэрс дурдагдсан билээ. Тэгвэл Хар тамхитай тэмцэх хэлтэст баривчлагдан этгээдүүдийн дунд дуучин Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн нар болон уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун,  Өвөрмонголын дуучин Хомбоо нар бий  гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.