Х.Нямбаатар: Гадаадад ажиллаж буй тэргүүлэх зэрэглэлийн инженер залуус сэтгэлийн дуудлагаараа ирж байна
2024/06/11
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын "Dohwa Engineering" компани шалгарсан болохыг өнөөдөр мэдээллээ.
Гадаадад метроны төсөл дээр ажиллаж байсан инженер монгол залуус Улаанбаатарт метро байгуулах төслийн нэгжид ирж ажиллаж байгаа аж.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Египет улсын Каир хотын метроны үндсэн шугамыг барьж байгуулах ажилд хяналтын инженерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай Монгол Улсынхаа анхны метроны бүтээн байгуулалтын ажилд өөрийн хуримтлуулсан туршлагаа хуваалцах санаачилга гаргаж ирсэн. Метро байгуулах төслийн нэгжид Улаанбаатар хотыг төлөөлж ажиллах юм.
Олон улсын томоохон төсөл дээр ажилладаг ахлах инженерүүдийн сарын цалин олон мянган доллароор хэмжигдэнэ. Харин нийслэлийн төслийн нэгжийн сарын цалин тийм ч өндөр биш.
Бусад улс оронд ажиллаж буй тэргүүлэх зэрэглэлийн инженер, хот төлөвлөгч залуус улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оролцохоор өөрийн сэтгэлийн дуудлагаар ирж байгааг хэлэхэд таатай байна.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг гаднын инженерийн байгууллагуудтай хамтран боловсруулж эхэлсэн. Намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулна.
Мастер төлөвлөгөөнд метро, Cable car, BRT автобусны шугам хэчнээн байх зэргийг тусгах юм. Ингэснээр ойрын зургаан жилийн дотор Улаанбаатарын нийт иргэдийн 60% нийтийн тээврээр зорчдог, түгжрэл багатай хот болно.
2014 онд хийгдсэн метроны нэгдүгээр шугамын судалгаагаар төв зам дагуух замын ачааллыг 45 орчим хувиар бууруулах тооцоололтой. Метроны нэгдүгээр шугамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм. Барилга угсралтын ажил амжилттай эхэлбэл метроны 2 болон 3 дугаар шугамыг гаднын донор байгууллагуудын зээлээр хийх асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна" гэж ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв.
Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.
Зочин · 2024/06/11
AXD UILCHLI DYYDLGN80955877
Зочин · 2024/06/11
SAWI80955877