Буруу тогтолцоо: 78.9 тэрбумыг усанд урсгавал хэн хариуцлага үүрэх вэ?!
2024/06/24
Үргэлжилсэн бороо орсны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж үерлэв.
Үүний улмаас Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Яармагийн шинэ гүүрний урд хэсэгт усанд урсаж буй талаар амтай болгон л сошиалд шаагилдсан юм.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж буй. Үүний нэг нь Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам буюу Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон Туулын шинэ гүүр. Энэхүү гүүр нь ашиглалтад орвол замын түгжрэлийг 50 хувь бууруулах бөгөөд нийслэлийн хамгийн урт 483 метр байхаар зураг төсөлдөө төлөвлөгдсөн байна.
Гэтэл энэ гүүр ашиглалтад орох хугацаа хэтэрчихсэн явахад байгалийн шалгуурт нам даруулж, муу дүн тавилаа. Уг ажлын тендерийг нь 2022 оны тавдугаар сард зохион байгуулж байжээ. Тендерт, “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК, “Гангүүр” ХХК, “Максрөүд” ХХК, “Бодьпропертийз” ХХК, “Мотор сервис” ХХК оролцжээ. Гүүр барих төсвийг 78.9 тэрбумаар тогтоож, дээрх таван компаниас үнийн санал авсан байна. Харин “Мотор сервис” ХХК 77.8 тэрбумын үнийн санал хүргүүлж, тендерт шалгарчээ. Сонирхолтой нь, “Мотор сервис” ХХК-аас бага үнийн саналыг хоёр ч компани гаргажээ. Тодруулбал, “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК, “Бодьпропертийз” ХХК Яармагийн шинэ гүүрийг 75 тэрбумаар барих санал хүргүүлсэн ч хасагдаж, 77.8 тэрбумын санал хүргүүлсэн “Мотор сервис “ компани шалгарч ийнхүү гүүрийг барьж байсан юм.
Тэгвэл тус гүүрийг стандартын дагуу хийгдэж буй хэмээв.
Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Хотын дарга Яармаг, нэгдүгээр хорооллыг холбосон шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг зургадугаар сарын 1-нд нээх талаар ярьж байсан. Ажлаа шахаад, амжвал зорчих хөдөлгөөнийг нь нээхээр ярьж байсан гэсэн үг.
Түүнээс биш, албан ёсоор зорчих хөдөлгөөнийг нь нээнэ гэж хэлээгүй. Гэрээний дагуу арванхоёрдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөхөөр байгаа. Зураг төсөл, стандартын дагуу явагдаж байгаа. Шинэ гүүр усанд автаагүй. Зөвхөн урд талын хэсэг нь үерт автсан. Тэр хэсэгт нь далан барих ажил хийнэ. Замын ажил хийгдээгүй байгаа. Усны шугамыг хүчитгээд, дөнгөж булаад байж байхад үерт орчихлоо. Хойд талаасаа далангийн ажлаа хийгээд явж байгаа. Завсар зайгаар нь бид далангийн ажлаа хийгээд явна. Шугал, сүлжээний ажил хойшилсон учир зорчих хөдөлгөөнийг нээх хугацаа хойшилж байна” гэсэн юм.
Түүний хэлж буйгаар бол стандартын дагуу баригдаж байгаа юм байжээ. Харин ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа юм. Эдгээр өдрүүдэд 78.9 тэрбумыг усанд урсгавал хэн хариуцлага үүрэх вэ?! гэдгийг басхүү бодолцох хэрэгтэй биз ээ. Бүтээн байгуулалтын төсөв зардлыг гаргаж өгөхөд үүний ард чанаргүй баригдвал хариуцлага үүрүүлдэг жишгийг тогтоохгүй бол төсвийн мөнгийг үр дүнгүй салхинд хийсгэж хэн ч хариуцлага үүрэхгүй үлддэг буруу тогтолцоо тогтчихсон гэхэд хилсдэхгүй ээ.
Зочин · 2024/06/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/24
Ээлжит луйвар хулгай үргэлжилж бноо шалгах хэрэгтэй тендерт хэн ялуулсан тэр нохой бас нэг дарга хулгайч л бгаашдээ
Зочин · 2024/06/24
SXN EZEMDUULI80955877
энхчимэг · 2024/06/24
Тендерээс нь харахад гүүрийн урт 780-аад метр гэсэн. Барьсан гүүр маань 483м байх юм. Зарласан тендерээсээ богинохон уу, үгүй юу.
Бат · 2024/06/24
Замыг 20см зузаан бетон дээр төмөр арматур хийж ахин 20 см бетон цутгаж зам тавидаг үүний манай зам шороон дээр 5см хар аспальт ёстой хүүхдийн тоглоом юмдаа
Зочин · 2024/06/24
TANILTSI80955877DYYDLGN VAWLDGCH
Зочин · 2024/06/24
XANGD80955877EZEMDUULI80955877
Зочин · 2024/06/24
UILCHLGG
Зочин · 2024/06/24
SAWI80955877
zochin · 2024/06/24
Yrd ereg hurtel ni guur tavihaar hiihgui yasan yum bol