НИТХ-ын ээлжит бус XXI хуралдаанаар УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Учир нь Үндсэн хуулийн 29.1-т "УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан.

НИТХ-ын дараах төлөөлөгчид УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Тодруулбал

УИХ-ын 12 дугаар тойрог Ж.Алдаржавхлан

УИХ-ын 11 дүгээр тойрог Н.Алтаншагай

УИХ-ын 10 дугаар тойрог Н.Батсүмбэрэл, Х.Болормаа

УИХ-ын 8 дугаар тойрог П.Наранбаяр нар тус, тус сонгогдсон бол намын жагсаалтаар П.Ганзориг, Д.Пүрэвдаваа, Д.Энхтуяа нар сонгогдсон юм. Улмаар тэднийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.