Нийтийн Тээврийн Бодлогын Газар өөрийн цахим хуудсандаа маргаашаас эхлэн "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явахаар болсон хэмээн мэдээлж, маршрутын зураг оруулсан байсан ч устгасан байна.

Энэ талаар тус байгууллагын 7004-4040 дугаараас тодруулахад "Маргаашаас эхлэн явахаар байсан ч түр хугацаагаар хойшлуулсан. Тодорхой мэдээллийг маргааш өгнө" хэмээлээ.

 “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны долдугаар сарын 4-ний өдрөөс нийтийн тээврийн Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 10:30 цагийн хооронд автобус явж эхлэхээр төлөвлөж байсан. 

  • Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
  • Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтой аж. 

зураг

 

зураг