Хурдан морины комисс хуралдаж, аман хүзүүд орж ирсэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр соёолон хээр азаргыг хасахаар шийдвэрлэлээ.

Учир нь өнгөрсөн жилийн түрүү хязаалан хээр сэрвээгээр тэнцсэн ч шүдэлбэрээр хасагдлаа.

Ингэснээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын Уулс хүрэн айргийн тав руу орж ирж байгаа юм.