Сүүлийн үед хүнсний аюулгүй байдал алдагдаадз байгаа. Хүнсний дэргүүрүүд хугацаа нь дууссан муудсан бараа бүтээгдэхүүнээ худалдаалсан хэрэг ар араасаа гарсан.

Тэгвэл хоолны салбарт мөн энэхүү асуудал тулгараад байна. Сүүлийн үед Монголчууд үндэсний хоолноосоо татгалзаж, гэр бүл найз нөхдөөрөө тэмдэглэлт баяраараа  болон бусад энгийн үед ч гэсэн Солонгос, Хятад хоолны газраар ихээр үйчлүүлэх болсон. Тэгвэл тэдгээр Солонгос, хятад хоолн газар хүнсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчдөг байна.

 

    Тэд хоолоо юуны махаар хийдэг гэж бодож байна вэ? Тэгвэл тэд хоолооо нохойн махаар хийдэг байна. Энэ н маш аймшигтай хэрэг бөгөөд хүнсний аюулгүй байдалыг ноцтойгоор зөрчиж байгаагаар зогсохгүй бидний эрүүл мэндэд занал хийлж байгаагын илрэл юм. Тэггвэл саяхан нэгэн Солонгос ресторан нохойн махаар хоол хийж, үүнийгээ үхрийн мах хэмээн иргэдэд худал хэлж үйлчилж байсан нь тогтоогдсон. Тодруулбал: тэдгээр нохой махаар хоол хийж буй газрыг “Азтай савар- Амьтанд хайртай залуус” ТББ--ын залуус анх мэдэж, 

 

  Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдэгджээ. Энэхүү мэдээллийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйлчилгээ явуулдаг “Пхеньян” хоолны газарт хяналт шалгалт хийхэд нохойн махаар хоол хийж байсан нь тогтоогджээ. Шалгалтын явцад 7.2 кг нохойн мах илрүүлэн устгажээ. Урьдчилсан байдлаар тус байгуулагын  үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна.

 

   Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгуул ногдуулах  арга хэмжээ авчээ. Гэхдээ тэдэнд торгууль ногдуулаад өнгөрөх бус үйл ажиллагааг нь бүр мөсөн хааж гадны иргэдийг эх орноосоо хөөн зайлуулах хэрэгтэй байгаа юм. Торгосон болоод өнгөрдөг, хэсэг хугацааны дараагаар тэд үйл ажиллагаагаа хэвийн явуулна энэ нь тэднийг өөхшүүлсэн хэрэг болж байна. Торгож байгаа торгуулийн хэмжээ ч мөн маш бага байна. Их хэмжээний торгууль ногдуулж эх орноосоо хөөх хэрэгтэй. Ингэж байж бид цаашдаа эрүүл мэндэд хортой хүнсний аюулгүй байдал алдагдсан гэх асуудлаас салах болно. Түүнчлэн баяр наадам болох дөхөж энд тэндгүй боодогны мах худалдаалах хүмүүс бэлтгэлээ хангаад байна. яг энэ үеэр тарваганы боодог хэмээн муурны махаар боодог хийсэн тохиолдол гарч байсан. Сануулбал: ашиг шим нь өндөр халуун хошуут малаа ёс заншилынхаа дагуу төхөөрч, хийдэг.

 

    Гэтэл сүүлийн үед хүмүүсийн энэ хүслийг буруугаар ашиглаж, муурны махаар боодог хийж зарсан жигшүүрт хэрэг өнгөрсөн жил гараад байсан. Уг хэрэг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвд тарваганы боодог нэрээр муурны мах зарж байсан Б, Ш нарын дөрвөн хүнийг цагдаагийнхан баривчилж байсан.

 

   Тэд муурны махыг тарваганы тос, өөхтэй хольж, тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсан нь илэрсэн. Тэд муурны хөл, толгойг нь аваад чулуу, ногоо зэргийг хийн тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодогоо хийн бусдыг залилдаг байсан байна. Түүгээр ч барахгүй уг хэргийн мөрөөр цагдаагийнхан ажиллах явцдаа эдгээр хүмүүсийг Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоожээ. Нууц байдалд ажилладаг тэд хүн харахад айраг, цагаан идээ зарж буй мэт боловч худалдан авагчтайгаа тохирвол ойрхон байрлуулсан машинаасаа муурны махаа авч өгдөг байж. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг тэд байнгын үйлчлүүлэгчид ихтэй гэдгээ ч хүлээсэн байна.

 

    Сэжигтнүүд өөрсдөө сүүлийн хоёр жилийн турш муурны мах зарсан гэж байгаа ч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар тав орчим жил уг ажлыг хийсэн аж. Энэ мэтчилэн хууран мэхлэх явдал гарсаар байгаа. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй билээ. Хүнсний авулгүй байдал алдагдаж, хууран мэдэхлэх явдал гаарсан энэ үед хүнийг эрүүл мэндээр нь хохироох нь өнөөгийн нийгэмд энгийн үзэгдэл болж. Иргэддээ сануулахад гоё хаягтай, чанараасаа давсан үнэтэй хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хэр хангасан байдаг нь эргэлзээтэй. Тиймээс энэ жил хүнсний аюулгүй байдал хууран мэхлэх явдал гарахгүй байх тал дээр холбогдох албаныхан өндөр анхаарал хандуулж муур нохойны махгүй наадамлацгаая.

Ч.Гэрэлтуяа