- Баянзүрх дүүрэг Их тойруу Дарь Эхийн уулзварын баруун талд цэвэр усны шугам шинээр татах ажлыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэнэ.

- Энхтайваны өргөн чөлөө Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын баруун талд /зүүнээс баруун явах чиглэлд буюу хойд урсгалд/ зорчих хэсгийн баруун гар талын эгнээнд дулааны шугамд гарсан гэмтлийг энэ оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 22:00 цагаас 08 дугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагийн хооронд засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.