Цахим орчинд "Реппер Дандий мандат зүүсэн, улсын мөнгөөр олимп үзэж байна" гэх утга бүхий мэдээлэл гарсан. Тэгвэл Монголын Жүдо бөхийн холбооноос тайлбар хийлээ. Тодруулбал,

"Дандий нь Жүдо бөхийн холбооны Гадаад харилцааны менежер тул олимпын наадмыг зорьсон" гэв.

ЗАЛРУУЛГА

Д.Дандий-Ядам нь Монголын Жүдо бөхийн холбоонд “Гадаад харилцаа хариуцсан менежер” албан тушаалд 2021 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд “Парис-2024” зуны олимпын наадамд хувийн зардлаар зорчиж ажилласан болно.

Олон улсын олимпын хороо болон олон улсын жүдо бөхийн холбоо нь бүртгэлгүй албан бус этгээдэд аливаа мандатыг дур зоргоор олгодоггүй болохыг мэдэгдье.

“Vanquish” хамтлагийн дуучин, реппэр Дандий ХХААЯ-ны газрын даргаар очсон гэх мэдээлэл мөн 2020 онд цахим орчинд тарж байсан. Тухайн үед мэдээлэхдээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн бирж /ТӨХХК/-ийн гүйцэтгэх захирлаар Vanquish хамтлагийн дуучин Д.Дандий томилжээ хэмээж байв. 

Дандий Англид мал эмнэлгийн чиглэлээр боловсрол эзэмшсэннэгэн аж.