Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-ын визийн журамд өөрчлөлт, хөнгөлөлт орсон тухай мэдээлэл хийлээ.

Манай улсын иргэд БНСУ-д зорчихдоо ХААН банкинд 20 сая төгрөгийн барьцаа байршуулдаг байсан билээ. Үүнийг өнгөрсөн жил 7-14 сая төгрөг болгон бууруулсан. 

Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр барьцааны мөнгийг дахин бууруулжээ. Тодруулбал,   5-8 сая төгрөг болгосон байна.

Ангилал 

Өмнө 

Одоо

Нэмэлт

Урилгатай тохиолдолд

7 сая төгрөг

5 сая өгрөг

28.6 хувь буурсан

Урилгагүй тохиолдолд

14 сая төгрөг

8 сая төгрөг

42.9 хувь буурсан

Мөн виз мэдүүлэхэд бүрдүүлдэг зарим бичиг баримтыг шаардахгүй больжээ. Шинэчилсэн журам энэ сарын 7-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

-Визний төрлөөс хамаарч шаардагдах зарим материалыг хасчээ-

-Энгийн виз /С-3-1/: Өргөдөл

-Аялалын виз /С-3-2/: Аялалын төлөвлөгөө, зочид буудлын захиалгын хуудас

-Бизнесийн виз /С-3-4/: Өргөдөл

-Түүнчлэн богино хугацааны визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах хүрээг нэмжээ-

-Эмчилгээний виз /С-3-3/ мэдүүлэх нөхцөл

-Эмчилгээний виз мэдүүлэх тохиолдолд санхүүгийн чадвар харуулах бичиг баримтыг үндсэндээ байхгүй болгож, хамрагдах хүрээг нэмсэн.

Х.Даваа