Лайвчин Г.Солонго, Эрдэнэ, Отгонтуяа нар Арабуудын отог руу нэвтрэхийг завдан маргаан үүсчээ
2024/09/18
Манай улсад Катар улсын иргэд ирж шонхор шувуу барих үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Харин сүүлийн үед энэ асуудлаар иргэд эсрэг байр сууриа илэрхийлж, энэ сэдвээр маргаан үе үе гарах болсон.
Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 16-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Катар иргэдийн отог руу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдан есдүгээр сарын 17-нд Төв аймгийн Сэргэлэн суманд буюу Хөшигийн хөндий орчимд байрлах Катар улсын иргэдийн отог руу нэр бүхий хүмүүс дахин нэвтрэхийг завдан улмаар тэднй хоорон багахан маргаан үүссэн талаарх бичлэг цахим орчинд тарсан билээ.
Тэдний дунд лайвчин гэх Солонгоо , Эрдэнэ, Отгонтуяа Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд байжээ. Тэд Катар иргэдийн байрласан отог руу нэвтэрч орохыг хүссэн ч тэднийг оруулаагүй аж.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өмнө нь энэ асуудлаар ажлын хэсэг гаргасан байдаг. Холбогдох яамд болон иргэний нийгмийн байгууллага зэрэг 20 гаруй хүнээс бүрдсэн тус ажлын хэсгийнхэн удаа дараа ирж зөрчил дутагдал байгаа эсэхийг шалгаад явдаг. Харин өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байх отгуудаар явж шалгаад зөрчил дутагдал илрээгүй хэмээн дүгнээд явжээ. Гэвч бүрэлдэхүүн явсны дараа тус ажлын хэсгийн гишүүн гэх Г.Солонгоо , Цэндсүрэн, “Босоо Хөх Монгол”-ын нэр бүхий гишүүд эргэн ирж дээрх маргаан үүссэн аж.
Зочин · 2024/09/18
SEXSEER UILCHLI80955877
Зочин · 2024/09/18
XUCHINDUULI80955877SEXSYGEER
Зочин · 2024/09/18
ANUSDI80955877
БОСОО ХӨХ · 2024/09/18
БИД ШАНТААЖААР АМЬДАРДАГ ХӨЛСНИЙХӨӨН