УИХ-ын гишүүн асан, “Ажнай” корпорацын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа аж. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс тодруулахад "Шүүхийн захирамжаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд Д.Бат-Эрдэнийг бүртгэн хайж байгаа" гэх мэдээллийг өглөө 

Түүнийг "нүүрсний" гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн 2022 онд Авлигатай Тэмцэх Газраас мэдээлж байв.