Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим километрийг метрогоор туулахад 27 минут зарцуулагдана
уржигдар
Метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлжээ. Ингэснээр аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлах юм байна.
Техникийн тодорхойлолтод тусгаснаар Улаанбаатар хотын метро Толгойтоос Амгалан хүртэл 18 орчим километр үргэлжлэх бөгөөд 14 зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 километр. Цагт 17,500 зорчигч тээвэрлэнэ, нийт аяллын хугацаа 27 минут.
Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэх эхний ээлжийн техникийн тодорхойлолтыг гаргасан байна. Улмаар барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлэх аж.
Ddavaa · өчигдѳр
18km-t 14 zogsooloi metro arai olon buudal bish uu metro oni dundaj Hurd he'd baidag yum bol doo
Зочин · уржигдар
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono