Гадаадын иргэн хуурамч картаар залилан хийжээ
2014/07/06
Энэ оны 06-р сарын 30-ний 13.30 минутын орчим СБД ийн 4-р хорооны "Хаан" банкны АТМ-ээс хуурамч картаар их хэмжээний мөнгө алдагдсан байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Уг хэргийг Тамир-114 чиглэлийн ХЖА д/ч С.Төмөрбаатар а/а Г.Эрдэнэбат нар шалгахад АТМ-аас хуурамч карт ашиглан гадаадын иргэн 3,000,000 төгрөг авсан хэргийг илрүүлсэн байна.
Иймд иргэд та бүхнийг өөрсдийн мөнгөний картны мэдээллийг бусдад алдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Х.Даваа