Сонгуулийн дараа Даланзадгад хотын төвөөс 7 км-т Чойжилын Батжаргалын шинэ УУРХАЙ НЭЭГДЭХ НЬ ЭЭ
2024/10/09
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн “ТОМ АХ” гэгддэг Ажнай Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдон ил гарсан хуучин хүмүүсээ орхиж, өнгөө сольж, дүрсээ хувирган оролцож байна.
Нүүрсчдийн хувьд 2024 оны орон нутгийн сонгууль маш чухал. Хэрвээ тэд сольж дэвшүүлсэн шинэ хүмүүсээ төлөөлөгч болгож чадахгүй бол хэдэн их наядаар тоологдох мөнгөний “крант” нь хаагдаад зогсохгүй хийсэн гэмт хэргийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх нөхцөлд ороод байгаа юм.
Учир нь, Орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн 51 хувийг өмнөговьчууд эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн 19.80 хувийг нь ”ТОМ АХ” эзэмшдэг.
Харин “ТОМ АХ” Өмнөговьчуудын эзэмшдэг 51 хувьд хяналт тавьж, шийдвэр гаргах эрхтэй Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг үеийн үед өөрийн хүмүүсээр бүрдүүлж иржээ. Улмаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэд жижиг “Таван толгой”-г өөрийн мэтээр ашиглаж, бүхэл бүтэн мөргөцөг нүүрс БНХАУ руу зөөж, улсад 44 их наяд төгрөгийн хохирол учруулсан нь цагдаа, тагнуул, гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдчихсон.
Тиймээс “ТОМ АХ” Ажнай Д.Бат-Эрдэнэ энэ хэргээр ил гарсан хуучин хүмүүсээ хаяж, Цогтын Дэнээдорж, Чойжилын Батжаргал, Чимэдийн Эрдэнэдорж зэрэг шинэ хүмүүсээр зүсээ хувиргаж, иргэдийн төлөөлөгч болгохоор нэр дэвшүүлсэн байна.
Гэвч эдгээр нэр дэвшигчдийн зорилго, амлалтууд зөвхөн “ТОМ АХ”-ын эрх ашгийн төлөө бөгөөд иргэдэд амалсан амлалт, хөтөлбөртөө тусгасан ажлууд нь амьдрал дээр 100 хувь эсрэгээрээ хэрэгжиж байгааг жишээлэн дурдаж болж байна.
Сүүлийн жилүүдэд “ТОМ АХ”-ын итгэлийг ихээр олж баруун шадар нь гэгдээд буй Чойжилын Батжаргал нь 3-р багаас сумын хуралд нэр дэвшиж, төлөөлөгчөөр ажиллаж байсан. Төрсөн ах Чойжилын Жаргалсайхан нь 3-р багаас аймгийн хуралд удаа дараа сонгогдож байсан. Гэтэл Чойжилын Батжаргал ахынхаа болон өөрийн унаган тойргоо хаяад 8-р баг руу урвасны учир тайлагдаж байна.
Тэрбээр Даланзадгадын Цагаанбулагийн 8-р баг болон 5-р багийг дамнасан газарт Даланзадгад хотын төв цэгээс 7 км-т уурхайн карьер нээхээр 261.1 га газар авч, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл аймгаас гаргуулж авчээ. Энэхүү тусгай зөвшөөрөл 2019 онд Р.Сэддоржийн захирамжаар олгогдож байсан бол газрыг нь 2023 онд МАНАН бүлэглэл олгожээ. МАНАН гэхийн учир нь Ч.Батжаргал нь өөрийн багын найз, зарим бизнесийн хамтрагчдаараа дамжуулан Даланзадгадын ИТХ дээр газар авах шийдвэрээ гаргуулж чадсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Даланзадгад хотод нэг өрх 0.7 га газар л эзэмших эрхтэй. Тэрийгээ авах гэж үхэн хатан хөөцөлдөөд чадахгүй байгаа бол Чойжилын Батжаргал ганцхан захирамжаар 261.1 га буюу 3664 айлын газрыг ганцаараа авчээ. Өөрөөр хэлбэл, 3664 айлын газар эзэмших боломжийг ганцхан хүн хуулийн аргаар дээрэмджээ.
Хамгийн ноцтой нь нүүрсний хулгайч нар Даланзадгадын эрүүл хөрс шороо руу орж, малчдын бэлчээрийг булааж, хотын төвөөс нь 7-хон километр зайд уурхай нээх гэж шунаглан дайрч байна. Энэ уурхай аймгийн төвийн хотжилтын бүсэд байгаа нь илүүтэй анхаарал татаж байна. Хоёр баг дамнасан уурхайн газар нутагт малчдын өвөлжөө, бууц, булаг шандны эх багтсан бөгөөд цаашдаа Даланзадгад хот тэлэхэд Ч.Батжаргалын уурхай хар нүх болж тээглэх аюул нүүрлээд байна.
Гэвч Ч.Батжаргалын төрсөн ах Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан, “ТОМ АХ” Ажнай Д.Бат-Эрдэнэ нарын нөлөөллөөр уурхайн лицензээ авч, одоо нээхээр улайрч байна.
Тиймээс Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Ч.Батжаргалын “Шинэ зууны эхэн” ХХК–д 261.1 га газрын зөвшөөрөл олгох асуудал нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн МАН-ын гишүүн төлөөлөгч нар хүчтэй эсэргүүцсэн ч шийдвэр түүний талд гарч, одоо уурхайн ажил эхлэхэд бэлэн болжээ.
Тэгэхээр Чойжилын Батжаргалын Цагаанбулагийн 8-р багт орж ирсэн ганцхан шалтгаан энэ уурхайг нээх бололтой. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ багийн иргэдийн саналыг авахын тулд өөрөө иргэдийн төлөөлөгч болох, эрх мэдэлд хүрэх шаардлага үүссэн байж таарлаа. Тэрбээр мөн л “ТОМ АХ”-ын нөөлгөөр “Оюу-Толгой”-н зэсийн баяжмал зөөж олсон мөнгөөрөө Цагаанбулагийн иргэдийг худалдаж аваад, өөрийнхөө уурхайг нээх л зорилготой гэж харагдаж байна.
Аман дээрээ Даланзадгадыг хот болгон хөгжүүлнэ гэж иргэдийн тархийг угааж байгаа Ч.Батжаргал ачир дээрээ газар нутгийг нь эзэлж аваад уурхай нээх хүсэлтэй мөнгө улаан нүд цагаан бирд ажээ. Өөрийнхөө багт уурхай нээж, ухсан нүх үлдээх хүн Цагаанбулагийн 8-р багийн иргэдийг төлөөлж чадах уу. “ТОМ АХ”-ын савраас Өмнөговь аймаг хэзээ гарах вэ?
DR. ADITYA · 2024/10/12
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/10/11
DYGRA ZARI80955877
Зочин · 2024/10/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/10
SXN XUSSEN80955877BAIRLALAAR
Зочин · 2024/10/10
Та нар тэгээд хужаа нарт өгөх гээд байгаа хэрэг үү? Монгол хүн газар нутаг дээрээ яагаад ууд уурхай олборлож болохгүй гэж. Харин ч аймагтай ойрхон тун чухал газар байна.
Зочин · 2024/10/10
Ямар ч баримтгүй төөрөгдүүлсэн худал мэдээлэл байна. Баримт нь хаана байна ? Чойжилын Батжаргал бол Барилга байгуулдаг хүн болохоос уул уурхайтай ямар ч хамаагүй.
Хэнээ · 2024/10/09
Зочин · 2024/10/09
DYYDLGR80955877VWN
Зочин · 2024/10/09
XUCHINDEX ERD80955877DYRAAR
Бат инженер · 2024/10/09
Ажнай чинь юм бүтээдэг эр Та нар шиг юм биш.
Зочин · 2024/10/09
DYYDLGR80955877XIILGI
Зочин · 2024/10/09
XALYYXN MERGJLN SEXSYGR
Зочин · 2024/10/09
80955877
Зочин · 2024/10/09
TSAGN SERELN BOOBN LAW XXN
Зочин · 2024/10/09
SAWI80955877 43DSH AXD TAASHAALG
Зочин · 2024/10/09
TANILTSI80955877
Зочин · 2024/10/09
XALYYTSMR80955877XUCHINDUULI
Зочин · 2024/10/09
TSAGN UILCHLGG XANTLA
Зочин · 2024/10/09
BOOWN XUSNEER XXOOD80955877TAWIYYLI
Зочин · 2024/10/09
AXN TAALLAAR SHAALTSI80955877