ХХЗХ-д “шүүх” эрх мэдэл бий юу?
2014/07/07
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтойгоор халдаж, уншигчдын мэдэх эрхийг боймилсон үйлдэл өнгөрөгч баасан гарагт болжээ.
“Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчиг бүхий фото сурвалжлага AMJILT.COM сайтад Пүрэв гарагт нийтлэгджээ. Гэтэл Харилцаа холбооны Зохицуулах Хорооноос тус сайтыг 2014 оны 7 дугаар сарын 4 буюу Баасан гарагт ямар ч албан бичиг өгөлгүйгээр хаасан гэнэ. Харилцаа холбооны Зохицуулах Хорооны мэргэжилтэн Алтай гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж “Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээж улмаар хэлсэн үгэндээ хүрч тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан тухай Монголын Сайтын Холбооноос гаргасан эсэргүүцлийн мэдэгдэлд дурдсан байна.
Хэрэв Харилцаа Холбооны Зохицуулах Хороо өөрийн чиг үүргийг умартан, эрх баригчдын гар хөл болж, хараат бус байдлаа алдан байж мэдээллийн хэрэгслийг хааж байгаа бол энэ нийгэмд хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийн талаар дурсах нь бүү хэл санах ч хэрэггүй болсон цаг үе ирсэн бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Авлигатай тэмцэх газар”-т гаргаж өгсөн хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтээ “Хаан жимс” компанийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ тайлагнасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайдын хувь эзэмшдэг амралтын газрын талаарх баримтат нийтлэл ХХЗХ-г үтэр түргэн сайт хаах эрх эдлэхэд хүргэсэн гэх бодит үндэслэлийг бий болгож байгаа юм.
Түүнчлэн вэбсайт хаагдаж буй тохиолдол анхны удаа биш бөгөөд ардчилсан нийгмийг цогцлоосон, шинэчлэлийн засгийн үед, ХХЗХ-г Б.Балгансүрэн гэгч толгойлох болсноос хойш хамгийн олон сайт хаагдаж, шүүх цагдаадаа хүрч байгаа аж. Вэбсайтын үйл ажиллагааг хаана гэж утас цохиод л хаачихдаг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ямар чиг үүргийн дагуу ажилладаг вэ.
Тус байгууллага нь 2002 онд шинэчлэн байгуулагдснаас хойш хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрх, бие даасан байдлаа хэрэгжүүлэхдээ мэдээллийн технологи, интернэт, харилцаа холбоо, радио телевиз, шуудангийн салбарт төрөөс баримтлах бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хүрээнд шинэ дэвшилтэт техник технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангах, иргэдэд хүргэх төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ёстой аж.
Гэвч МОСАХ-ны мэдэгдлээс харахад тус байгууллага вэбсайтад нийтлэгдсэн мэдээллийг гүтгэсэн эсэхийг 4 цагийн дотор нотлон, үтэр түргэн хаах арга хэмжээ авдаг эрх бүхий “шүүх” болоод хувирчихаж.
MBT s***s · 2014/07/15
mbt s***s manhattan new york ХХЗХ-д “шүүх” эрх мэдэл бий юу?MBT s***s http://www.inteletik.com/2014-mbt-leisure-s***s.html
Зочин · 2014/07/08
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/