Батж.Батбаярын хүү Хөвсгөл далайд дахин заналхийлж эхэллээ
2014/07/07
- Хууль бус лицензтэй “Талст маргад” компанийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ -
Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг хууль бус лицензээр ашиглах гэж байсан “Талст маргад” компанийн үйл ажиллагааг зогсоогоод гурван жил гаруй болж байгаа юм. Гэтэл тус компани хэргийн явцад байхгүй байсан баримтыг шинээр гаргаж ирсэнээр Улсын Дээд шүүх тус хэргийг сэргээж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглавал Хөвсгөл далайд аюул нүүрлэж, байгаль экологийн өөрчлөлт орно гэдгийг Монголын бүү хэл Оросын эрдэмтэн судлаачид судалж, төр, засгийн хэмжээнд энэ асуудал яригдсан байдаг. Гэвч УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүүгийн эзэмшлийн “Талст маргад” компани энэ ордыг ашиглахаар 2009 оноос хүрз барин дайрсан байдаг. Ингээд бүх шатны шүүхээр ялагдал хүлээсэн тус компани саяхан Байгаль орчны үнэлгээ гэж гурван жилийн туршид огт үзүүлж байгаагүй бичиг баримтыг гэнэт гаргаж ирээд Улсын Дээд шүүхэд ханджээ.
Дээд шүүхийн хуралдаан хэдхэн хоногийн өмнө болж Х.Батсүрэн, М.Батсуурь, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа нарын шүүгчид байлцсан бөгөөд хоёр нь илт компанийн талд үйлчилж байсныг “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ынхан бидэнд утсаар мэдээлэв. Одоо энэ хэрэг компанийн талд шийдэгдэх бүрэн боломжтой болсон бөгөөд Улсын Дээд шүүх хоёр ч хууль зөрчсөн гэж “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан хэлж байна.
Ийнхүү мөнгөтэй компанийн талд үйлчилж шийдвэр гаргасан Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандах боломж Хөвсгөл далайг хамгаалагчдад үлдээд байна. Тэд цаашдаа Олон улсын нийгэм, эдийн засгийн фактын хороонд хандахаар зэхэж байгаа бөгөөд ингэсэн нөхцөлд Монгол Улсын шүүх хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг нотловол эдийн засгийн хориг арга хэмжээ авах хүртэл асуудал хүндрэх боломжтой юм. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр буюу “Молекул”-ын хүүгийн компани болох “Талст маргад”-ын талд гарах магадлал өндөр байна.
Ямартай ч БОНХЯ болон Ашигт малтмалын газруудаас өгсөн мэдээллээр “Талст маргад” компанийн хууль бус лицензийг сэргээх боломжгүй, тэгээд ч гурван шатны шүүхээр лиценз биш болохыг нь нотлосон байгаа юм. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр компанийн талд гарчихвал яах вэ гэсэн асуулт одоо урган гарна. “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын гишүүд, тэмцэгчид газар шорооныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ ч хэлээд амжлаа. Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
mbt s***s online · 2014/07/16
mbt s***s jeddah Батж.Батбаярын хүү Хөвсгөл далайд дахин заналхийлж эхэллээmbt s***s online http://www.dokka-fasteners.com/black-lace-up-leather-from-mbt-s***s-online.html
Зочин · 2014/07/08
Би тийм гэж бодож байна.http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/08
Зочин · 2014/07/08
Элбэгдорж ****** ******** минь чиний мөнгөөр угжаад байгаа наад ****** хэдэн хахуульд хахаж үхдэггүй шүүгч нэртэй **********ууддаа арга хэмжээ аваач ээ ********оо монголд хамгийн өндөр цалин авчихаад ичих ч үгүй хахуулиар хөдөлж байгаа шүүгч нэртэй ********нуудыг буудаж албал таарна
Зочин · 2014/07/08
Зочин · 2014/07/08
тэр мөнгөтэй хүнд үйлчилээд байгаа шүүгч нар болиоч ээ та нар хэн нэгэнд ашиг сонирхолоор үйлчилэхгүй гэж цалин хангамж эрх мэдлээ хангалттай нэмүүлээ биздээ. батжаргалтай түүний хүүхдүүд тэр шүүгч нар яасан ханаж цаддаггүй яасан **************** ********нууд вэ. нүгэл чинь багадаад байна уу. та нар хэдэн биетэй хэдэн ходоодтой юм тэгээд хэдэн жил амьдарах юм.хэдэн настай юм. бу******ас юугаар илүү юм юугаар дутуу юм. монголчуудаа эднийг одоо тонилго эднийг одоо л татахгүй бол монголыг барж дуусгах нь бу******д нь сургамж болго говийн бүсийн хэдэн том ордоо зөв хүртээмжтэй ашиглаад 36-р өрөгөргөөс хойш юу ч бүү ухуул
Зочин · 2014/07/08
TER LUS SAWDAG CHIN TIIM HUCHTEI BAISAN BOL ENE MUU LALRUUDIIG GAZRIIN HORSNOOS ARCHIH BAISAN BIZ DAANCH CHAAWAAS YDARSAN AMITADDA TAARSAN LUS SAWDAG BAIDAG UM BISHUU MONGOLIIN ALI TAHILGATAI SHUTLEGTEI GESEN GAZAR BOLGONIIG L UHAJ SENDIICHIJ BNA UHSAN NI BAYJIJ HOLJOOD L DEESHLEED BAIH UM
Зочин · 2014/07/08
Shuluuhan helehed lus savdag hilegnej ayultai um bno doo.durtai bol hilegnuuleldee shunalin tulam mini
Зочин · 2014/07/08
molekuliin hvvg amidaar n arsiig n huul
Зочин · 2014/07/08
huvsguld tegej duraaraa ****ilj arai l chadahgvi bolvuudaa
Зочин · 2014/07/08
Ханаж цаддаггүй ****** вэ