МЭДЭГДЭЛ
2014/07/08
2014 оны долдугаар сарын 4-ний өдөр Amjilt.com сайтыг ХХЗХ-ноос хаасан болон түүний эргэн тойронд өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор МСЭ байр сууриа илэрхийлж байна.
Нэг. Монголын сайтуудын холбооноос гаргасан мэдэгдэл, манайд ирүүлсэн хүсэлтэд дурдсанаар бол тус сайтруу ХХЗХ-ны ажилтан утсаар ярьж, Ерөнхий сайдын эзэмшдэг “Хаан жимс” амралтын газрын тухай мэдээллийг устгахыг шаардаж, шаардлагыг нь биелүүлээгүй учраас уг сайтыг “Хар жагсаалт”-д оруулан хаасан байна.
Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцийн зүгээс боловсруулан олон нийтэд түгээж буй нийтлэл нэвтрүүлгийн агуулгад төрийн байгууллагын зүгээс хяналт тавих нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг хаан боогдуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл олох, боловсруулах, түгээх үндсэн үүрэгт саад учруулсан бүдүүлэг үйлдэл юм. Дурдан буй тохиолдолд агуулгад хяналт тавихыг оролдоод зогсохгүй мэдээллийн цахим хэрэгслийн үйл ажиллагааг хаасан зөрчил гарсанд МСЭ харамсаж байна.
Хоёр. Цахим мэдээллийн хэрэгслүүд ХХЗХ-ны зүгээс боловсруулан мөрдүүлж буй дүрэм журам, техникийн шаардлагыг хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд хууль ёсны дагуу ямар арга хэмжээ авах нь ХХЗХ-ны эрхийн асуудал бөгөөд гагцхүү энэ эрх үүргээ хэтрүүлэн эдлэхгүй байхыг сануулж байна.
Гурав. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдлэх соёлыг бий болгохын төлөө хаа хаанаа хичээх, мэргэжлийн ёсзүйн алдаа гаргахгүй байх, аливаа мэдээллийг бүрэн дүүрэн баталгаажуулсны эцэст түгээх нь өөрийгөө асуудалд оруулахгүй байх цорын ганц гарц гэдгийг хэвлэл мэдээллийн салбарынхандаа зөвлөж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ
2014.07.08
mbt s***s online · 2014/07/17
fake mbt s***s online МЭДЭГДЭЛmbt s***s online http://www.wasukri.com/16-kinds-of-method-mbt-s***s-two-colorectal.html
Зочин · 2014/07/10
Мэдээллийг та бүхэнд баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/