П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй
2024/12/18
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагчид докторын зэргийг цалингийн нэмэгдэх авахаар ашиглаж буйг эсэргүүцэж байр суурь илэрхийлэв.
Тэрбээр "Шүүгчдийн цалинг Улсын Дээд шүүхийн шүүгчдийн цалинтай уялдуулах гэж байна. Улсын Дээд шүүгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт ороход бүх шүүгчийн цалин хөдлөх байдлаар хийчихсэн. Энэ тогтоолд үүнийг анхаарах хэрэгтэй.
Цаашдаа төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тодотгох асуудал дээр бүх шатанд байгаа хүмүүсийн докторын зэрэгт цалингийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй.
Докторын зэрэг тухайн албан тушаалд тавигдах шалгуур байж болно. Харин цалин хөлс нэмэгдүүлдэг шалгуур биш. Хүнийг сурсан, мэдсэн, төгссөн сургуулиар нь ялгадаг зүйлийг монгол төр уламжлалынхаа хувьд зөндөө тогтоож ирсэн.
Сүүлдээ боловсролынхоо чанарт өөрчлөлт оруулж, баахан хуурамч докторууд бий болсон. Төрийн албанд докторууд олон шүү. Үүнийг зөвхөн цалингийн 20 хувийн нэмэгдэл авахын тулд ашигладаг. Докторын нэмэгдлийг 20 хувиар тооцож олгодгийг эрс эсэргүүцэж байгаа" гэв.
Зочин · 2024/12/19
УИХ-ын гишүүн П.Сайнзориг zuv yarij bna demjej П.Сайнзориг chamtai negdej demjeh olon zaluus baigaa hereggui chanargui shagnal hasah heregtei ard tumennii tatvar zuv ajil hiij bgaa uls zoriulagddag boloosoi
Зочин · 2024/12/19
SAWN80955877
Зочин · 2024/12/19
Доктор нэртэй хүн хэт олон болсоон яг гавъяат тэмдэгтэй хүн шиг сайнзоригийн зөв шүү Монголд доктор авагсад бол шууд хахууль өгдөг
зочин · 2024/12/19
Хэр баргийн хүн доктор болж чаддагүй юм бүү атаарах.
Зочин · 2024/12/19
хамгаалах гэж байсан больё доо. ад үзэгдэх юм байна.
Иргэн · 2024/12/19
3н хүн тутмын 1 нь дарга гэдэгтэй адил болсон. Ийм их эрдэмтэн доктортой орны хөгжил өнөөдрийн түвшинд бдаг гэхэд гайхмаар. Тэд бас нэмэлт авдаг юмуу . Нэг л буруу замаар яваад бна. Дээр үеийн зарим юмыг нь өөрчилж шинээр жим болтугай гаргаад яв лда.
Ddavaa · 2024/12/18
Talingiin sisteniin shinechlel eerchlelt-d shaardlagagui nemegdluu oroh baih jishee ni Shinjleh uhaanii tecnologiin sangiin sanhuujilteer tsalinjdag Oron toon deer ajilladag doktort unemlehtei baisan ch professoriin nemegdel iluu olgoh shaardlagagui
Ddavaa · 2024/12/18
Teriin udirdlagaar doktor, magistriin zereg hamgaaliildag togtoltsoogoo l eerchlelt heregtei bolov uu? Daa Uls Ter sudlal geed salbar Shinjleh uhaanii baina shuu dee
Зочин · 2024/12/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Монгол · 2024/12/18
маш зөв санал
Зочин · 2024/12/18
ANSDI80955877