Монголын гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг хамгийн том аялал “Асуулт Фото 2014” болж өндөрлөлөө.

Өдгөө 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус аялалын ерөнхий ивээн тэтгэгчээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Канон брэнд 6 дахь жилдээ хамтран ажиллаж, Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон “M E S TU D i O” гэрэл зургийн агентлаг хамтран зохион байгуулсан юм.

Аялал өглөө 8 цагт их эзэн Чингисийн талбай дээр уламжлал ёсоор дурсгалын зургаа авахуулснаар эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотоос 113 км зайд байрлах “Монголын нууц товчоо” амралтын газарт очин нэгэн өдрийг эрүүл агаарт, үеийн залуустайгаа хөгжилдөн, сурсан мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцаж өнгөрөөлөө.

Энэ жилийн арга хэмжээний хувьд нийт 300 гаруй гэрэл зургийн хорхойтнууд оролцож, Jumping clay урлагт суралцан барималын шавраар өөрсдийн зургийн аппаратыг дүрслэн, загварын шоуны зураг авалт, ивээн тэтгэгчийн нэрэмжит уралдаан тэмцээн, дартсын тэмцээн зохион байгуулагдаж, үдэш нь амьд хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөсөн гээд олон олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.

Ерөнхий ивээн тэтгэгч Канон брэнд энэ удаад “Байгаль эхийн үзэсгэлэнт төрх миний Канонд хамгийн тодоор” сэдвийн хүрээнд гэрэл зургийн уралдааныг зарлаж, шилдэг оролцогчдоо шалгарууллаа.

1-р байр 500,000 төгрөг “Jiguur art photography" баг

2-р байр 300,000 төгрөг "ZNZ" баг

3-р байр 100,000 төгрөг

Ийнхүү мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч залуусын хүрээг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцож ур чадвараа сайжруулах зорилготой,

зөвхөн сонирхлоороо нэгдэж чаддаг, залуусын хамгийн том аялал “Асуулт Фото 2014”-ыг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч, ивээн тэтгэгчиддээ баярласан талархсанаа оролцогч залуусынхаа өмнөөс илэрхийлье.