Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

8, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2025 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13…-15 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.