Х.Нямбаатар: Гандан, Эх нялхас, I болон III, IV хороолол зэргийг хамрах "Ногоон бүс"-д хавраас LNG шугам сүлжээ татна
13 цагийн өмнө
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар өчигдийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн барилаа.
Уг хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад арга хэмжээг тусгай журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Эхний ээлжид хотын төв буюу Бага тойруугийн гадна талаар байгаа бүсийг "Ногоон бүс"-ээр тогтооно.
Ногоон бүсэд:
- Стандартад нийцсэн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаах буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг
- Стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа автотээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид автобензин, дизель түлшийг худалдан борлуулах
- Инженерийн шугам, сүлжээнд холбогдох боломжтой байршилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх ус ашиглах
- Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах
- Авто сэлбэгийн задгай худалдаа, авто засварын бүх төрлийн үйлчилгээ эрхлэх
- Хог хаягдал дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх, аюултай хог хаягдлын жагсаалтад орсон дахивар нөөц авах цэг байгуулахыг хориглохоор тусгасан.
Газар зүйн байршил нь I хорооллын арын дэнжээс III, IV хорооллын арын дэнжийн өргөн замын урд хэсгүүд, Гандан, Эх Нялхас, 32-ын тойрог, Дэнжийн 1,000, 100 айл, Улсын бүртгэлийн арын хэсгийн айлууд болон Манба дацангийн орчмын айлуудыг бүхэлд нь "Ногоон бүс" гэж тооцно. Энд 48,000 нэгж талбарын 51,000 орчим айл өрх хамаарч байна" гэв.
Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147,000 гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах эдгээр айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар тусгажээ.
"Шар бүс"-д
- стандартын шаардлага хангасан түлш, зуух, эрчим хүчний эх үүсвэрээс бусад эх үүсвэр ашиглах
- үнсийг ил задгай хаях болон зориулалтын бус саванд хадгалах
- нэвчилттэй суурийн нүх бүхий нүхэн жорлон, угаадасны нүх ашиглах
- автомашин угаалгад газрын доорх ус ашиглах
- оршуулгын газар шинээр байгуулах, төлөвлөхийг хориглох юм.
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 11 цагийн өмнө
газ хэрэглэхээр бүгд дэлбэрч үхэх вий дээ хэцүү хүмүүс юм ойлгохгүй буруу л ярихдаа санй
Зочин · 13 цагийн өмнө
SEKSYGR80955877ANUSDD