Угаартаж нас барсан айлынханд "Нүүдэлчин" зуух өгсөн байжээ
3 цагийн өмнө
Нэг айлын зургаан хүн угаарын улмаас алдсан харамсалтай явдал болоод байна. Холбогдох байгууллагын урьдчилсан дүгнэлтээр угаартаж нас барсан гэдэг нь тогтоогдож буй аж. Үүнтэй зэрэгцэн, уг айл ямар зуух хэрэглэж байсан бэ? гэдэг асуулт тавигдаж буй юм.
Өнөө өглөөнөөс эхлэн гэнэт амь хохирогчид "Нүүдэлчин" зуухаа хэрэглээгүй гаргаад тавьчихсан байсан, уг зуух нь 100 хувь угаарын хий гаргадаггүй гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлэв. Юун гуя гэдэг шиг энэ бүх мэдээллийн цаана захиалга, төлбөр байхыг үгүйсгэх аргагүй.
Бодит үнэн гэвэл уг айлд "Экоресурс” компанийн "Нүүдэлчин" зуухыг тараасан байжээ. 32 мянган “Нүүдэлчин” зуухны 28.2 тэрбум төгрөгийн тендерт “Экоресурс” компани ялсан бөгөөд энэ нь УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Сайд С.Одонтуяагийн бэрийн хамаарал бүхий аж ахуйн нэгж юм. Мөн С.Одонтуяа нь “Нүүдэлчин” гэх зуухыг огт угаартдаггүй хэмээж байсан билээ.
У.Анударь
sonin.mn
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877