Монголын багийн удирдлагууд Яабули хотноо ажиллалаа
15 цагийн өмнө
“Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадамд оролцож буй Монголын төлөөлөгчдийн ахлагч, УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын төлөөлөгчдийн ахлагчийн орлогч Д.Жаргалсайхан нар наадмын цанын төрлүүд явагдаж буй Яабули хотноо ажиллалаа.
Энэ үеэр Монголын багийн удирдлагууд уулын цана, гүйлтийн цанын баг тамирчидтай уулзан тэмцээний явц, бэлтгэл сургуулилтын тухай ярилцаж амжилт хүсэв. Түүнчлэн цанын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган аймгийн Тэшиг сумын биеийн тамирын багш Ю.Соёлмааг “Олимпын алдар” одонгоор шагналаа. Энэ удаагийн наадамд Ю.Соёлмаа багшийн дөрвөн шавь гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн ур чадвараа сорьж байгаа бөгөөд түүний бэлтгэн гаргасан шавь нараас Олон улсын хэмжээний мастер цолтой долоон тамирчин байгаа билээ. Дашрамд дурдахад өнөөдөр 11:00 цагаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10км-ийн уралдаанд манай 4 тамирчин өрсөлдөх хуваарьтай.
Зочин · 7 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 14 цагийн өмнө
SEXSYGR80955877