Спортын тэмцээний үр дүнг таамаглан, бооцоо хэлбэрээр мөрий тавих үйл ажиллагаа явуулдаг 1xBet нь манай улсад удаан хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү платформ нь 2015 оноос хойш Монгол Улсад ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажиллаж байгаа бөгөөд иргэдэд санхүүгийн хохирол учруулах гол шалтгааны нэг болоод байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан:

Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаав.

Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна. Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа.

УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ хэмээжээ