Х.Нямбаатар: "Хатанбаатар"-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана
өчигдѳр
Хотын дарга Х.Нямбаатар Элэг судлалын клиник төвийг сэргээн засварлаж, төрийн өмчид шилжүүлэх асуудлаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв буюу манайхны мэддэгээр Хатанбаатарын эмнэлгийн асуудлыг яриад удаж байна. Сүүлийн 30 орчим жил хотоор засвар үйлчилгээгээ хийлгээд, урсгал зардлаа гаргуулаад явсан байна. Уг нь өмч нь нийслэл дээр бүртгэлтэй байгаа тул дээрх зардлуудыг гаргаад явсан байдаг. Гэтэл өмчөө авъя гэхээр арга саам хийгээд яваад байдаг. Ийм байж таарахгүй.
Олон нийт зөвхөн нэг эмнэлгийн асуудал гэж ойлгоод байгаа. Бодит байдал дээр эмийн үйлдвэр, Зайсанд байрлах хуучин халдвартын больниц, гачууртад байрлах эмийн үйлдвэр болон 20 га газар зэрэг олон объектэд эзэн суух гээд улайраад байна. Одоо төр өмчөө авч, стандартад нийцсэн засвар үйлчилгээ хийгээд эмнэлгийн байрны нэг жигүүрт нь хүүхдийн эмнэлэг, нөгөө хэсэгт нь уламжлалт эмнэлгийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэлээ.
Зочин · өчигдѳр
ANUSN80955877
Зочин · өчигдѳр
БУЦААГААД Л АВ..АЧААГ НЬ ТӨР ҮҮРЭЭД, АВАХЫГ НЬ ХАТАНБАТАР БАЙЖ БОЛОХГҮЙ..
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
зөв дэмжиж байна бас нэг эмчийн нэр барьсан хулгайч юм биш үү бүгдийг түргэн авч хүүхдийн эмнэлэг болгох нь зөв шүү албадан гаргуулаач дээ шүүхэд өгөөд шийдвэр гүйцэтгэлээр гаргуул
Зочин · өчигдѳр
SEXSDN80955877