Соёл судлаач Д.Индра ССАЖЯ-ны сайдыг "шүүмжлэв"
2014/07/15
Дээлтэй монгол наадам энэ сарын 13-ны өдөр Чингисийн талбай дээр болж өндөрлөсөн. Энэхүү наадмын нээлтэнд үг хэлсэн ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл алдаа гаргажээ. Энэ талаар Дашбалбар агсны охин соёл судлаач Индра ийн шүүмжлэв.
Тодруулбал, "Саяхан болсон "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" арга хэмжээний үеэр ССАЖЯ-ны сайд маань тус арга хэмжээний санаачлагч байгууллагыг буруу хэлж маш бүдүүлэг алхам хийв. Жирийн иргэдэд энэ асуудал сонин биш байж болох ч аливаа арга хэмжээ, оюуны бүтээлийг санаачлан хийнэ гэдэг өөрөө асар том соёлын ойлголт юм. Учир нь аливаа бүтээл, материаллаг соёл, үйл ажиллагаа хэзээд оюуны түвшинд биет бусаар анх төрдөг бөгөөд энэ утгаараа оюуны бүтээл тэр дундаа санаачлагчийг аль ч улс оронд хамгийн хүндэтэйгээр ойлгодог билээ. Жишээ нь: Өнгөрсөн зун зохион байгуулсан "Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг" арга хэмжээг яруу найрагч Ч. Ууганбаяр санаачилсан бөгөөд ард иргэдэд зориулсан хамгийн анхны олныг хамарсан задгай уншлага болж чадсанаараа гайхашигтай юм. Энэхүү арга хэмжээг зохион байгууллагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын залуу зохиолчдын нэгдэл ажилласан бөгөөд хамгийн анх энэхүү ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсийг санаачилсан тэрхүү санаачлагч яруу найрагчийн хүсэл, бодол нь өөрөө үнэ цэнэтэй юм. Үүний адил "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" арга хэмжээ боловоос хамгийн анх Монгол Костюмс компанийн санаачилсан арга хэмжээ бөгөөд олон жил бусад соёлын байгууллагуудтай хамтарч зохион байгуулсаар ирсэнийг соёлын салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс мэднэ шүү дээ.
Гэтэл сайд маань уучлалт гуйхын оронд доод албан тушаалтнуудаараа олон тайлбар маргаан хийлгэж байгаад харамсалтай байна. Сайдын зохиосон "Ногоон нүдэн лам" номыг өөр хүний нэр дээр зарлавал ямар байх вэ? Хэн нэгний оюуны бүтээл, санаачилсан арга хэмжээ, овог нэр гээд эрхэм бүхнийг буруу хэлвэл ямар байх вэ? Үгний шарх эдгэдэггүй, мэсний шарх эдгэдэг гэж өвөг дээдсийн хэлсэн үгийг санаж бусдынхаа хийж, санаачилсан зүйлийг хүндэлж явах хэрэгтэй. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ!" гэжээ.
Түүний уг шүүмжлэлийг сайд Ц.Оюунгэрэл эерэгээр хүлээн авсан гэж найдаж байна.
Д.Ана
Зочин · 2014/07/20
saidaaa odoo bolioo
Зочин · 2014/07/18
saidaach alddaa dagz chine