Хятадын Бээжингийн их сургуулийн нэгэн хэсэг газар сонирхолтой лагерь үйл ажиллагаа явуулдаг аж. Энд зөвхөн биеийн жингийн илүүдэлтэй хүүхдүүдийг авдаг гэнэ. 

Нийгэмд эзлэх байр сууриа олоход тухайн хүний биеийн жин ихээхэн нөлөөлдөг гэж үзэх болсон учир эцэг эхчүүд хүүхдүүдээ зуны амралтаар нь ийм төрлийн лагерьт явуулах болжээ.