МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа
2 цагийн өмнө
Эрх баригч МАН-ын Удирах зөвлөл энэ сарын 20-ны бямба гаригт хуралдсан. Хуралдаанаар, МАН-ын даргыг сонгох Бага хурлыг 2025 оны есдүгээр сарын 27-нд хийхээр товложээ. Тэр өдөр нь мөн бямба гариг таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа. Тиймээс, энэ долоо хоногт улс төрийн элдвийн мэдээлэл, ялангуяа нэр дэвшиж буй улстөрчид, тэдэнтэй холбоотой сөрөг мэдээнүүдэд олон нийт дарагдах нь тодорхой боллоо. Учир нь, энэ удаагийн МАН-ын даргын сонгуулийн өмнөх үе нь сунгаа биш зодоон болоод байна.
Тиймээс, сая хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар нь чухам юу ярив гэдгийг олон нийт ихээхэн сонирхсон. Гэвч, дээр хэлсэнчлэн Бага хурлаа товлосноос өөр мэдээ сэлт алга. “…Бага хурлаар л хамаг байдгаа ярилцах нь дээ” гэлцэж байна. Харин, зарим эх сурвалжаар “…2024 оны сонгуульд олон улсад олонхын санал авч чадсан цорын ганц нам нь манай нам байсан. Түүхт МАН-ыг нэгэн зуунаас нөгөө зуунд ялалтаар түүчээлсэндээ баяртай байна. Дараагийн удаад намаа ялуулчихаад надтай асуудал яриарай. Одоо өнгөрснийг биш ирээдүйг хар. Та бүхний өмнө бүх боломж байна, бүрэн эрхийн хугацаа байна” гэж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Удирдах зөвлөлийнхөө гишүүдэд хэлсэн тухай мэдээллээ. Тэр байтугай, Л.Оюун-Эрдэнийн энэ үг нь “…МАН-ын ялалтад би ч, генсек байсан Д.Амарбаясгалан ч хамаатай, тойрогтоо ялагдчихаад битгий томроод бай” гэсэн “орчуулга”-тай болоод яригдаж байна. Ерөөсөө л, УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн тойрогт очоод “…Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж хэзээ ч байгаагүй, цаашдаа ч бас хэзээ ч байхгүй” гэсэнтэй л агаар нэг бололтой юм.
Ер нь бол, МАН-ын даргын сонгуульд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр өрсөлдөх нь бараг тодорхой болсон. Өнгөрсөн долоо хоногт эхэндээ Д.Амарбаясгалан л цахим сүлжээгээр “…Би МАН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөнө” гээд байснаа долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайд Г.Занданшатар тэсрээд гараад ирсэн. Тэрээр бас цахим сүлжээнд “мэдэгдэл” хийсэн.
Нэр дэвшигч нэмэгдэх боломж ч бий. Учир нь, МАН-ын Хяналтын хорооноос Удирдах зөвлөл, Бага хуралдаа тодорхой “сэдэв”-ээр чиглэл өгсөн. Чиглэлд “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулах оролдлогыг таслан зогсоох”, “…МАН-ын улс төрийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого зарим хувь хүн, хууль хяналтын байгууллагын удирдлагын зүгээс гарч болзошгүй гэсэн хардлага, мэдээлэл ирж байгааг онцгой анхаарч тодорхой дүгнэлт хийх” гэсэн байдаг. Тиймээс, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцроход оронд нь Ерөнхий сайдад яригдаж байсан нэр бүхий 4-5 хүн, магадгүй шинээр нэр дэвшихээр шийдсэн улстөрчид ч гараад ирэхийг үгүйсгэхээргүй байна.
Үүнээс гадна, МАН-ын зарим улстөрчид “…Намын даргын асуудал Бага хурлаар шийдэгдэх боломжгүй л болов уу. Хоёр нэр дэвшигчийн хэн хэн нь намын дүрэмд зааснаар Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналыг авах найдвар харагдахгүй л байна. Их хурлаар л шийдэгдэж таарах байх” гэж байгаа юм. Хэрэв тэр үнэн болоод, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр дээр өрсөлдөгч нэмэгдэлгүй, тэгээд Бага хурлын санал хүчингүй болж таарвал Их хурал руу явах нь ойлгомжтой болно. “Сунгаа” дахиад сунана.
Гэхдээ, нэг үг бий. “…Улс төрд мөнхийн өрсөлдөгч, бас найз гэж үгүй” гэдэг. Сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа улс төрөөс ч энэ үгийн үнэр ханхийгээд л байгаа даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 47 минутын өмнө
SHAALTSI SEXSEER80955877
Зочин · 2 цагийн өмнө
ERTEI XALYYN XONJILD N SEKSY OWORTN 80955877SEKSEER
Зочин · 2 цагийн өмнө
SEKSEER TOGLI VANXANDI ER XUNI ANUSN NUXN DOLOON80955877ALNI SEKSDI